• Өнөөдөр 2024-05-02

Цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг ОБЕГ-аас анхаарууллаа

2023-11-25,   5592

  Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд, өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг  ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна. 
 
      Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргас 37см, Малчин 33 см, Баруунтуруун, Төв аймгийн Эрдэнэсант 27 см, Увсын Зүүнговь, Сагил 26 см, Төв аймгийн Өндөрширээт 24 см, бусад хэсгээр 0-21 см цасан бүрхүүл тогтсон байна

Цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг ОБЕГ-аас анхаарууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188