• Өнөөдөр 2024-05-03

ОБЕГ: Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно

2023-08-16,   357

   Улаанбаатар хотод өнөөдөр 14:00-15:00 цагийн орчимд дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд иргэд, олон нийтийг болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна.

 


ОБЕГ: Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188