• Өнөөдөр 2024-05-17

Б.БАТ-ЭРДЭНЭ: Мазаалай үрэгдсэн шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг гарсан

2022-11-04,   371

    Монгол Улсад нэн ховорт тооцогдох мазаалай баавгай удаа дараа үхэж, үрэгдэж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаад байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд мазаалай баавгайн сэг олджээ.
 
        Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Идэрмөнхөөс үхсэн мазаалайн талаар тодруулахад "Энэ жил Баян-Өндөр суманд ган гачигтай байсан тул хоол тэжээлийн дутагдалд орж үхсэн гэж үзэж байна. Одоогоор нийт 50 гаруй тоо толгой бүртгэгдээд байгаа. Жилийн жилд тоо толгой нь өсөөд л байна. Үхсэн мазаалайг сумын музейд үзвэр болгон хадгална” гэх тайлбар өгсөн.
 
         Энэ талаар Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Мазаалай маань үрэгдсэнээс уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоосон нь дээр. 51-хэн ширхэг бодгаль бүртгэгдсэн байдаг. Шалтгааныг тодруулах ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам явуулж байгаа" гэв. 

Б.БАТ-ЭРДЭНЭ: Мазаалай үрэгдсэн шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг гарсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188