• Өнөөдөр 2024-05-17

Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-ын туршлагыг судалж, хамтран ажиллах талаар төслийн багийг хүлээн авч уулзжээ

2022-11-03,   722

     БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Инженерийн Барилга байгууламж, технологийн Үндэсний Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Доктор Сэм-Хи Ли, Сөүл хотын гол дагуух тохижилтыг гардаж хийсэн Усны чиглэлийн инженер, Гачон их сургуулийн Профессор Чой Жон Гуан, Ландшафт архитектур мэргэжлээр Харвардын Их Сургуулийг төгссөн хүндэт доктор Ким Жоун Хүөн, Гавон компанийн захирал, архитектор Санг Хиуон нар болон энэхүү төслийг хариуцан ажиллаж байгаа Б.Цэцэг, Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Б.Батбаяр нарын уулзлаа.
 
Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн ТЭЗҮ-г боловсруулах, БНСУ-ын ижил төстэй төслүүдийг хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн тухай туршлагыг сонслоо.
 
   Туул, Сэлбэ голын усны ундаргыг нэмэгдүүлэх нь Улаанбаатар хотын агаарын чийгшлийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг тэтгэх, тоосжилт багасах, цаашлаад иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл юм.
Эх сурвалж: БОАЖЯ

Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-ын туршлагыг судалж, хамтран ажиллах талаар төслийн багийг хүлээн авч уулзжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188