• Өнөөдөр 2024-05-17

ЦУОШГ: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2022-10-12,   496

  Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 14, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч, хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа.
 
2022 оны  аравдугаар сарын 14-нөөс 10 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
    Энэ сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
 
  Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

ЦУОШГ: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188