• Өнөөдөр 2024-03-29

Зөвшөөрөлгүй самар түүвэл таван саяар торгоно

2022-08-24,   395

    Зөвшөөрөлгүй самар түүвэл таван саяар торгоно. Тодруулбал, жил бүрийн есдүгээр сарын 10-наас хойш самар түүхийг зөвшөөрдөг ч иргэд худалдан борлуулахаар их хэмжээний самар түүдэг нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас анхаарууллаа. Учир нь хуш модны самрын ургац бага, хушин ойн 40 хувь доройтолд орсон зэргээс шалтгаалж иргэдийг самар ихээр түүхгүй байхыг анхааруулж буй аж.
 
   Монголын 10 аймгийн 63 суманд хушин ой ургадаг бөгөөд өнгөрсөн жилийн тухайд найман аймгийн 25 суманд их ургацтай байжээ. Харин энэ жил экологийн тэнцвэрт байдал, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аль болох самар хэт их түүхгүй байхыг уриалж байгаа юм. Хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэх боломжтой. Зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг ба ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самрыг түүх ёстой. Харин үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэх учиртай. Болц нь гүйцсэн самрыг түншихэд унадаг бол болц нь гүйцээгүйн улмаас түншээд унахгүй үед иргэд мод руу авирч бэлтгэж эрсдэлд орж байна.
 
   Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн нөхцөлд 5000 нэгж болон түүнээс дээш нэгжээр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг байна. Хуш мод нь ойн нөөцийн таван хувийг эзэлдэг. Самар түүх зохистой хэмжээ байдаг ба 30 хувийг нь түүж, 70 хувийг нь үлдээх ёстой байдаг аж.

Зөвшөөрөлгүй самар түүвэл таван саяар торгоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188