-БАЙСАН МОД, БУТЫГ НЬ БУЛГАЛААД ОРОНД НЬ МОД ТАРИХААР БОЛЖЭЭ-
Дарханы МАН-ын 2016 оны сонгуулийн хөтөлбөрт “Дархан суманд спорт заал барина” гэж тусгасан байдаг. Хөдөөгийн буйд суурингийн хүүхэд, залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх спортын заал, танхимтай болно хэмээн баярлаж байв. Дархан-Уул аймгийн МАН-ынхан “Хуучин Дархан спортын ордны барилга”-ын төслийг 3.5 тэрбум төгрөгөөр барихаар улсын төсөвт суулгажээ. Гэхдээ хүүхэд, залууст биш, харин Дархан сумын захиргааны түшмэдэд зориулан босгож байгаа бололтой. Чухам яагаад цэцэрлэгт хүрээлэнгийн модыг тайрч, булгалж, сугалан барилга бариад байгааг нутгийнхан нь ч ойлгохгүй байгаа гэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарина гэж уриалсан. Түүнийг нь эсэргүүцэж байгаа мэт мод, бут, цэцэрлэгт хүрээлэнг устгаад байх юм. 2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа тус цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд дөрвөн давхар барилга босгосон. Хойд талд нь Шунхлайн ШТС барьсан байдаг. Одоо Дархан сумын захиргаа спорт заалаа барьчихлаа. Үлдсэн алга дарам газарт нь хуримын өргөө барина гээд 2010 онд зураг төслийг нь гаргачихсан байдаг. Цэцэрлэгт хүрээлэнг устгадаг Дархан-Уул аймгийн захиргаа “Ногоон Дархан” хөтөлбөр гэгчийг баталсан байна. Тэд 2032 оныг дуустал 20 сая мод тарихаар төлөвлөжээ. Байгааг нь сугалж, тайрч устгаад дахин тариад хөрөнгө, мөнгө, цаг хугацаа, иргэдийн ажил, хөдөлмөрийг үнэгүйдүүлээд 20 сая мод тарих бололтой.
Дархан сумын захиргааны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг хуучин СОТ-1 буюу МАНЗ-ын орос ажилчид байгуулан мод тарьсан байдаг. Өнөөдөр Дархан сумынхан барилга барих гэж хэчнээн мод сугалж хаясан бэ гэдэг тоо алга. Харин ч бүр тэд “Цэцэрлэгт хүрээлэнгийн үлдсэн газарт 75 ширхэг мод нэмж тарьсан шүү” хэмээн омогдож сууна. Тоо ширхэг хөөцөлдөн мод тарих амархан. Тарьсан модоо арчлан ургуулах, хайрлан хамгаалах нь чухал гэдгийг мэдэж байгаа болов уу.
Спортын ордон барьж байгаа нь буруу биш л дээ. Харин яагаад Дархан сумынхаа хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг хэсэгчилэн авч, мод, бутыг нь устган байж барих болов. Газар олдохгүй байсан учраас сумын захиргааны цэцэрлэгт хүрээлэнд барьсан гэж иргэдийн амыг таглах л байх. Тосгон, Толгойт, Хөтөл, Ширээ нуруунд газраас их юм байхгүй. Хэрэгцээ шаардлага нь тэнд л бий. Дархан сумын захиргааны спортын ордны барилгыг “Хөшиг-Уул” ХХК барьж гүйцэтгэж байгаа гэнэ. Одоо ажлын гүйцэтгэл нь 60 хувьтай яваа юм байна. Спорт ордон нь хоёр давхар, “А” блок нь 33.4 х 30.0 м, харин “Б” блок нь 26.55 х 24.0 м хэмжээтэй аж. Уг нь төрийн түшээд, албан тушаалтнуудад зориулж биш, иргэдэд л зориулан спортын ордон барьж байгаа байлтай.

-ШАВИЙГ НЬ ТАВИАД МАРТСАН ЦОГЦОЛБОР-
Дарханы зам, Дархан үйлдвэр технологийн парк, Дархан нефтийн үйлдвэр, Дарханы Спорт цогцолбор шаваа тавиад арав гаруй жилийн нүүр үзсэн ч баригдаж дуусдаггүй ээ. Урт настай Спорт цогцолборын барилгыг “Химон констракшн”, “Нэмбар” компанийнхан Эрүүл мэндийн яамны зарласан 11.6 тэрбум төгрөгийн тендерт ялж аваад 2011 оны долдугаар сарын 6-нд барилгын улаан шугамыг татан, сүр дуулиантайгаар шав тавьж байлаа. “Химон констракшн” ХХК, “Нэмбар” ХХК-ийнхан Спорт цогцолборын барилгын ажлыг 2012 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөхөөр анх гэрээ үзэглэсэн байдаг. Гэтэл тэд амласан хугацаандаа барилгаа дуусгаж чадалгүй “11.6 тэрбум төгрөг Спорт цогцолборыг босгоход хүрэлцэхгүй байна. “Төсөвт өртөгийг 21.4 тэрбум төгрөг болгож нэмэхгүй бол бид барихгүй” гээд гэдийж байгаад төсвөө нэмүүлж авсан. Гэвч тэд 2017 онд зардлыг дахин нэмж, 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж өгвөл 2019 онд спорт цогцолборыг ашиглалтад өгнө гэж амласан боловч чадаагүй. Харин одоо тэд төсөвт зардлыг 27 тэрбум төгрөгт хүргэсэн сурагтай ч Спорт цогцолборыг хэзээ ашиглалтад өгөх нь бүрхэг хэвээр байна.
Үүнээс сургамж авалгүйгээр Дархан сумын удирдлагууд 3.5 тэрбумаар өөрсдөдөө зориулж, спортын ордон бариулж явна. Төсөвт өртөг хэдэн тэрбумаар өсөж, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй гээд хэлчихэд буруудахгүй л болов уу.

| Дархан сум ЦЭЦЭРЛЭГ ХҮРЭЭЛЭН УСТГАЖ, спортын ордон барьж байна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |