• Өнөөдөр 2024-04-25

Энэ онд ой, хээрийн гал түймэр 54 удаа гарчээ

2021-11-01,   516

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг.
2021 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 54 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд зөвхөн аравдугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Халхгол, Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Сэлэнгэ аймгийн Баянгол, Хушаат сумдад ой, хээрийн түймрийн таван тохиолдолд бүртгэгдээд байна.
 
Иймд:
Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна

Энэ онд ой, хээрийн гал түймэр 54 удаа гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188