• Өнөөдөр 2024-04-25

152 га талбай шатжээ

2021-10-14,   189

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн Шороот-Уул гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага мэдээлэл энэ сарын 13-нд 11:45 цагт тус сумын онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Хилийн 0132 дугаар ангийн 7, 8, 9 дүгээр заставын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж, тухайн өдрийн 16:40 цагт унтраан, наймдугаар заставын харуулын даргад хүлээлгэн өгсөн байна.
 
Тэгвэл уг түймэрт урьдчилсан байдлаар 152 га талбай шатсан гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Мөн тус газраас  Ой, хээрийн түймрээс сэргийлэх хүрээнд дараах зөвлөмжийг өглөө. Үүнд:
 
Асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх, орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн яндангийн оч баригчтай зорчих, автомашинд зориулалтын бус нэмэлт цахилгаан хэрэгсэл залгахгүй байх,
Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байхыг анхаарууллаа.

152 га талбай шатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188