Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум уул уурхайн тоосонд дарагдаж, шороонд “булагджээ”. Бороо орсны дараа автомашины замын хэсэгхэн ховилд багахан ус тогтсон байх. Харангатсан үхэр, тугал давхилдсаар ирж нэгнээсээ өрсөн гуд, гуд залгилна. Угтаа мал гэдэг амьтан чинь үнэрлэж, тургиж, тамшаалж байж сая нэг ус уудаг сан. Тоймог үнээ хөл доогуур нь шургаж орсон тугалаа түс хийтэл нь мөргөх нь тэр. Ус уух хувь хишгийн төлөөх өрсөлдөөн дунд эх, үрийн сэтгэл ийн мартагдах аж. Саяхан ирсэн үхэр сүрэг ханаж амжаагүй байхад нэгэн морьтон ирж үхэр сүргийг баруун хойш тууж орхив.
Харангатсан үхэр, тугал давхилдсаар ирж нэгнээсээ өрсөн гуд, гуд залгилна.
Өнөөх эр төд удалгүй хонио туусаар наашилж харагдав. Эзнийг нь үгүйд үхрийг нь туучхаад өөрийнхөө хонийг усалж буй нь тэр аж. Хулстай, Эрээний, Тохойн, Хонгорын, Нарийн эргийн гол урсаж байхад усгүйдэхийн зовлонг төсөөлөө ч үгүй мал сүрэг балга усны төлөө тэмцэж буй нь сэтгэл өвдмөөр. Чухам ус уухын төлөөх тэмцэл, амьд үлдэхийн тулд яахаас ч буцахгүй авир араншинг адгуус малаас харж болох. Хорин зууны хонгор салхи, гариг ертөнцийн гангийн халуун ч ширгээж чадаагүй тавын таван голыг хоёрхон жилийн дотор уул уурхайн компани ширгээчихсэн гэнэ.


Цэнхэр дээл сугалдаргалсан өвгөний нас нь 80 хол давсан гэнэ. Нүүр нь газрын хөрс шиг үрчлээтсэн нутгийн хөх өвгөн сийлбэр нь харагдахаа больтлоо элэгдсэн модон таягаараа онож ядан газар тэмтчиж, “Үрс хойчид минь уух ус үлдээ” хэмээн хоолойныхоо чадлаар хашхирна. Орилох бүрд нь гүрээнийх нь судас тодорно. “Эцэг, эхээ нутаглуулах газаргүй болох нь” гэж эрчүүд, хүүхдүүд нь энд тэмцээгүй ч тэдний өнө хожмын төлөө өвгөн ийнхүү зогсоо аж.
Шар цэцгэн чимэгтэй, цэнхэр эрээн алчуураар толгойгоо боосон эмгэн “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр та нар одоо боль. Манай нутгаас бушуухан явцгаа” хэмээн шороо самарч харагдана. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд ундны усныхаа төлөө уул уурхайн “Монгол ураниум ресурс” ХХК-тай “Нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж” буй нь энэ. Ядарч, зүдэрсэн иргэд нь “Бидэнд өнөө маргааш үрэгдээл дуусах мөнгө биш, үр хүүхдэд минь өвлөгдсөн үлдэх газар шороо, гол ус минь хэрэгтэй” хэмээн ташууртай нь ташуураа, савартай нь савраа барьж, тус уурхайн хууль бус үйл ажиллагаатай тэмцсээр өнөөг хүрчээ. Нутаг усныхаа төлөө тэмцэгчдийн дийлэнх нь өндөр настнууд байлаа.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд ундны усныхаа төлөө уул уурхайн “Монгол ураниум ресурс” ХХК-тай “Нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж” буй нь энэ.
Энэ сум залуучуудгүй юм уу, эсвэл бүгд эзгүй явсан юм уу, бүү мэд. Үнэнийг хэлсэн нэгнийг цагдан шалгадаг, хорьж шийтгэдэг, аль эсвэл авлига өгч, албан тушаалд томилдог гажуу тогтолцоот нийгэмд залуу үе минь тэр чигтээ “живчихсэн” мэт уйтай. Энэ нь зөвхөн Эрдэнэцагааны залуучууд гэлтгүй монголын залуу үеийн үнэн бодит дүр төрх гэхэд хилсдэхгүй. Угтаа дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг гэж зориглоод бүгд хөдөлсөн бол нааштай шийд гарах байсан ч юм билүү.


| Удахгүй ундны усаа худалдаж авч мэдэх Эрдэнэцагаанчуудын эмгэнэл |
|
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |