• Өнөөдөр 2024-05-10

Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрджээ

2021-09-01,   348

       ХХААХҮЯ-аас танилцуулсан мэдээллээр ургац хураалтын урьдчилсан балансаас дүгнэхэд улаан буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ.
 
       Энэ намрын ургацад эрсдэлийн үнэлгээ хийсэн бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтээр 5, 6-р сард өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, хүйтэн сэрүүн байсан, 6, 7-р сард аадар хэлбэрийн хур тунадастай, шөнөдөө сэрүүн байсан зэрэг нь таримлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж улмаар болц оройтох шалтгаан болсон гэж дүгнэв.
 
Ургац хураалтад нийтдээ 1041 комбайн,  220 гаруй үтрэм, 1178 ширхэг хөдөө аж ахуйн машин, техник тоног төхөөрөмж ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай явж байна.
 
Мөн улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж байгаа. Мөн элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авахад бэлэн болжээ.
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188