• Өнөөдөр 2025-04-09

Нийслэлийн ногоон бүсийн шавжийг устгаж байна

2021-07-11,   520

       Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааны эхний тайлангийн үр дүнг үндэслэн агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар 1938 га, механик аргаар 500 га, гэрлэн урхи тавих аргаар 250 га, нийт 2688 га талбайд тэмцлийн ажил явагдаж байна.
 
       Ойн санд тархсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарласан ба гүйцэтгэгчээр “Сайхан ойн төлөө” ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулж, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийн гүйцэтгэж байгаа аж. 
 
        Судалгаагаар Түргэн, Жаргалант, Хүүш, Залаат Бумбат, Төр хурах зэрэг газруудад навч, шилмүүсний зонхилох хөнөөлт шавжууд болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавжууд илэрчээ.
 
Ойн хөнөөлт шавжийн голомт үүсгэн хэт олшрох давтамжийг эрдэмтэд 10-12 жил гэж үздэг бөгөөд Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол 2021-2022 онуудад үргэлжлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Нийслэлийн ногоон бүсийн шавжийг устгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188