Ажлын стресс, бухимдлыг тайлах хамгийн үр дүнтэй арга бол ууланд алхах юм. Ууланд алхах нь эрүүл мэнд, сэтгэл санаа, оюун ухаан гэх зэрэг бүгдэд ач тустай бөгөөд цэвэр агаар амьсгалж, байгальтай шууд харилцах нь стресс бухимдлыг тайлахад хамгийн их нөлөөлдөг аж. Мөн ууланд алхах нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг байна. Иймд амралтын хоёр өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх үүднээс Улаанбаатар хоттой ойрхон уулын аялалын маршрутыг хүргэж байна.
ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАН
Улаанбаатар хотын баруун хойд зүгт байрлах Чингэлтэй нь Хэнтийн нурууны салбар үзүүрийн уул хөвч, ойт хээрийн шинж голлосон тогтоцтой уул юм. Зүүн өмнө талаараа Салхит, Хайлааст, Хайст, баруун талаараа Баянцагаан, Сант, Ав өвөр Гүнт, Хожуулын даваа, зүүн талаараа Жигжид, Бумбат, Шадивлан, Суварганы өндөр зэрэг амуудтай. Ам бүрээс булаг горхи урсан нийлсээр Сэлбэ голын эх болж Туул голыг сэлбэн урсдаг. Холоос шавь нартаа ном зааж буй өвгөн багш шиг харагддаг бөгөөд олон лам нар эрдэм номын бясалгал хийдэг байжээ. Харин савдаг буюу тухайн уулын эзэн нь зэрлэг гахай юм.
Өндөр: Далайн түвшнээс дээш 1947 орчим метр
Маршрут: Аль ч талаас нь авирах боломжтой. Хамгийн дөт нь Чингэлтэйн эцсээс гарах.
Шадивлангаас алхах – Жимтэй, ирж очих нийт зургаан километр.
Зүүн салаагаас алхах – Жимгүй, ирж очих нийт долоон километр.
Гүнтээс алхах – Өөрсдөө жим гаргаж алхана, ирж очих нийт 10 километр.
Найрамдлаас алхах – Өөрсдөө жим гаргаж алхана, ирж очих нийт 15 километр.
Нийт авиралт: Гурван километр
Аяллын зам: Жимтэй. Аажим өгсүүр. Ихэнхдээ модон дундуур явсаар оргилд хүрнэ.
Баянзүрх хайрхан нь Улаанбаатар хотын зүүн урд, наран ургах зүгт оршдог. Зүүн талаасаа уул толгодоор халхлагдсан, хойд талаараа модтой уулсаар хүрээлэгдсэн, баруун хойд талдаа Туулын бургасан тохойтой. Алсаас харахад зүрх хэлбэртэй.
Өндөр: Далайн төвшнөөс дээш 1846 метр
Маршрут: Өвөлдөө гол хөлдсөн тохиолдолд уулынхаа ар талаас авирч болно.Мөн Ургах наран хотхоны хойд талаас гарах нь хамгийн дөт бөгөөд ирж очихын ердөө хоёр километр болно.
Нийт авиралт: Есөн километр
Аяллын зам: Жим гаргаж алхана.
Нийслэл хотын баруун өмнө талд Хатан Туулын хөвөө дагуу байрлаж тогтсон тус тахилгат уул нь хад асга, хайлаас харгана ихтэй. Гурван шовх оргил нь холоос сүр бараатай харагддаг. Хайрхан уулын энгэр дэх хөх асганд эрт үед зэрлэг улаан сонгино их ургадаг учраас Сонгинот хайрхан гэж нэрлэгдэж байснаа сүүлдээ Сонгинохайрхан болжээ. Энэ уулыг хөх чоно хөлөглөсөн өвгөн савдагтай догшин уул гэдэг. Уулын савдагаас хатуу үйл эрхэлэхээр мордож буй хүн өөрийн биеийг даатган залбирахад тvргэн бvтэж, гай зэтгэрээс аврагдана хэмээн архи, идээний дээж өргөн шүтэж иржээ.
Өндөр: Далайн төвшнөөс дээш 1662 метр
Маршрут: Био-комбинат талаас буюу Сонгино амралтын цаахна талд машинаа тавиад уул руугаа алхана.
Нийт авиралт: Есөн километр
Аяллын зам: Жимтэй. Огцом өгсүүр. Зарим хэсэгтээ хадархаг.
Хэнтий нурууны баруун талын томоохон уул Хангал хайрханд асга хад бүхий шилмүүст мод зонхилдог. Орой нь бөмбөгөрдүү тэгш хэлбэртэй бөгөөд оргил дээрээс Хэнтийн нурууны ноён оргил Асралтхайрхан харагддаг.
Өндөр: Далайн төвшнөөс дээш 2234 метр
Маршрут: Улаанбаатараас Гачууртын чиглэл рүү гарч Шар хоолойн суурин хүртэл яваад машинаа тавина. Машинаар нэг талдаа 35 орчим километр явна.
Нийт авиралт: 10 орчим километр
Аяллын зам: Ерөнхийдөө аажим боловч огцом өгсүүр. Уулын хажуу хэвгий газраар ой модон дундуур үргэлжилдэг. Бага хэмжээний асга хад туулж, хадан дундуур явна.
Богд хан уулын ноён оргил бол Цэцээ гүн юм. Мөн Төр хурах-Цэцээ гүн, Манзушир-Цэцээ гүн зэрэг маршрутаар явган аялал хийх боломжтой.
Өндөр: Далайн төвшнөөс дээш 2268 метр
Маршрут: Скай ресорт амралтын газар машинаа үлдээгээд алхана.
Нийт авиралт: 20 гаруй километр
Аяллын зам: Ихэнхдээ ой модон дундуур явна. Заримдаа хад асгаар явна.
| БҮТЭЭЛЧ АМРАЛТЫН ӨДӨР: Улаанбаатар хоттой ойрхон уулын аялалын маршрут |
|
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |