• Өнөөдөр 2024-04-20

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 1265 суралцагчийн тэтгэлгийг шилжүүлж эхэлжээ

2022-06-29,   299

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг 2021-2022 оны хичээлийн жилд нийт 14790 суралцагч төгсөж байна.

Монгол Улсын Засгийн газрын суралцагчид тэтгэлэг олгох журмын дагуу:

  • 2022 оны зургадугаар 27-нд 686 төгсөгчийн
  • 2022 оны зургадугаар 28-нд 579 төгсөгчийн мэдээллийг цахим мэдээллийн сан болон сургуулиас ирүүлсэн албан ёсны боловсролын баримт бичигтэй тулгалт хийн баталгаажуулав. Бичиг баримт нь баталгаажсан дээрх 1265 суралцагчийн тэтгэлгийг өнөөдрөөс хувийн данс руу нь шилжүүлж эхэллээ. 

ТЭТГЭЛЭГ ОЛГОХОД ҮҮСЭЖ БУЙ ХҮНДРЭЛ:

  • Регистрийн дугаар буруу, алдаатай-1383 суралцагч
  • Техник, мэргэжлийн боловсролын удирдлагын мэдээллийн tvets.edu.mn системд давхардсан-323 суралцагч
  • Боловсролын удирдлагын мэдээллийн esis.edu.mn системтэй давхардсан-570 суралцагч
  • Дээд боловсролын удирдлагын мэдээллийн hemis.edu.mn системтэй давхардсан-4121 суралцагчийн мэдээллийг нэг бүрчлэн тулгалт хийж алдааг залруулж байна.

 

 


Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 1265 суралцагчийн тэтгэлгийг шилжүүлж эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 12:27:03
    Зочин: 1zqjmx'"(){}<x>:/1zqjmx;9
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188