Дүрэлзсэн улаан галаас хүний амь аварсан цагдаагийн алба хаагчийг Эргэлт.мн мэдээллийн сайт “Түүчээ” буландаа онцоллоо. Оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Балжинням, эргүүлийн цагдаа, жолооч Д.Лхагважав нар Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж явахдаа байшингийн дээврээс гал гарч байхыг харжээ. Ийн түргэн шуурхай очиж, галаас 13 настай хүү Б-г аварчээ. Эрэлхэг хоёр цагдаагийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б. Балжиннямтай ярилцлаа.
-Юуны өмнө танд хүний амь аварсанд баяр хүргэе. Тухайн үед ямар үйл явдал болсон бэ?
-Баярлалаа. Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Баянголын амын задгай гэдэг газар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа айлын байшингийн дээвэр шатаж байхыг хараад хамтрагчтайгаа яаралтай очсон юм. Хамтрагч маань хашаа давж, хаалга онгойлгосон. Байшингийн гадна талын бүргэд хаалга түгжээгүй байлаа. Харин дотор талын модон хаалгыг түлхэж, хаалганы түгжээг эвдэж орсон. Байшин битүү утаа болчихсон, дээвэр нь шатаад хэзээ мөдгүй унахад бэлэн байсан. Утаа ихтэй байсан учир хүн байгаа эсэх нь сайн мэдэгдээгүй. Сайтар анзаарч зогссоны эцэст орон дээр нэг хүүхэд унтаж байгааг харсан. Тэгээд хүүг галаас аварч, тэр даруй хөрш айлын оршин суугчдыг дуудаж, хөргөгч, зурагтыг нь гаргаж байтал дээвэр нурж эхэлсэн. Өөр эд зүйлсийг галаас гаргаж чадаагүй. Байшин мөн ашиглах боломжгүй болтлоо шатсан.
-Хэдэн цагийн үед хүүг галаас аварсан бэ. Аав, ээжид нь болсон үйл явдлыг хэзээ, хэрхэн хэлэв?
-Өдрийн 12:00 цагийн үед хүүг галаас аварсан. Хүүг авч гарч ирээд, аавынх нь утасны дугаарыг асууж, гэр нь шатаж байгааг дуулгасан юм. Ингэхдээ хүүхдийг нь аварч чадсан гэдгээ хэлсэн. 13 настай Б-гийн эмээгийн бие тааруу учир асрахаар аав, ээж нь өглөө эрт явсан юм билээ. Тэгээд хүүхдээ унтаж байхаар нь үлдээгээд явсан гэсэн.
.jpg)
-Гал юунаас болж гарсан бэ?
-Галын дүгнэлтээр дэлгэрэнгүй мэдээлэл гарна. Урьдчилсан байдлаар яндангаас улбаатай гал гарсан гэж үзэж байгаа. Өнөө, маргаашнаас мэргэжлийн хүмүүсийн хийсэн дүгнэлт гарна.
-Галаас аварсан хүүгийн бие, сэтгэл санаа ямар байна вэ?
-Тухайн үед хүүхэд бага зэрэг угаартчихсан, шоконд орсон байсан. Анхан шатны тусламж үзүүлж, сүү уулган, хорыг гадагшлуулж, тайвшруулах арга хэмжээ авсан. Одоо бага зэргийн айдастай байгаа.
-Та хэдэн жил мэргэжлээрээ ажиллаж байна вэ. Та бүхэнд ямар нэгэн гэмтэл, хохирол учирсан уу?
-Би мэргэжлээрээ ажиллаад гурван жил болж байна. Бидний бие зүгээр. Би өргөсөн тангаргаа биелүүлж, үнэнчээр зүтгэж явна. Тухайн үед нэг ч болтугай хүний амь аврах юм сан гэж маш их хичээсэн дээ.
-Та өмнө нь хүний амь аварч байв уу. Галын аюулаас хүн аврахын тулд ямар арга техник ашиглаж, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэн бэ?
-Би анх удаа хүний амь аварлаа. Гал гарч буй байшинд орохдоо дотор нь хэдэн хүн байгаа бол, хүн бэртэж, гэмтэхээс өмнө аврах юм сан гэж бодсон. Тухайн үед 13 настай хүүг аварч чадсан ч сэтгэл эмзэглэж байсан. Өөрийн үр хүүхэдтэйгээ зүйрлэж, хайрлаж, энэрэх сэтгэл төрдөг юм билээ. Хүний амь аварчихаад өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, хүн ардынхаа төлөө зүтгэх юм шүү гэж бодож, мөн өөрөөрөө бахархаж байлаа.

| Галаас 13 настай хүүг аварсан, дэслэгч Б.БАЛЖИННЯМ: Хүний амь аварсандаа өөрөөрөө бахархаж байлаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |