“Бактерийн эсрэг болон судас үүсгэлтийг дэмжих үйлдэлтэй эмчилгээний ион агуулсан микро бөмбөлөг гарган авч, эдийн нөхөн төлжилтөд ашигласан нь” сэдэвт судалгааны бүтээлээрээ Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг залуу эрдэмтэн" шагнал хүртсэн Д.Хандмаатай ярилцлаа. Тэрбээр БНСУ-ын Дангүүг их сургуулийн эдийн инженерчлэлийн хүрээлэнгийн судлаач, анагаах ухааны доктор, дэд профессор юм.
-Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг залуу эрдэмтэн” шагнал хүртсэнд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Танай сайтын хамт олон болон уншигчдад шинэ оны мэнд хүргэе. Оны шилдэг болсон залуу эрдэмтэн, инженер, ажилчдаас цувралаар ярилцлага авч байгаад баяртай байна. Ерөнхийлөгчийн тамгын газраас арванхоёрдугаар сарын 29-нд ярьж, шагнал хүртэх болсныг минь дуулгаж, баяр хүргэсэн. Тухайн мөчид сэтгэл догдолж ихэд баярласан. Энэхүү шагнал маань залуу эрдэмтдэд илүү урам зориг өглөө. Мөн Монголын шинжлэх ухааны хөгжилд залуу эрдэмтдийн оролцоо чухал гэдгийг харуулж чадсан. Мөн надаар төлөөлүүлэн Дангүүг их сургууль, “Монос” ХХК-ийн Эм судлалын хүрээлэнгийн хамт олныг маань үнэлсэн сайхан үйл явдал боллоо.
-Та анагаахын шинжлэх ухааны чиглэлээр хэзээнээс сонирхон судалж эхэлсэн бэ. Энэ чиглэлээр ямар сургуулиудад мэргэшсэн бэ?
-Би Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. 33 дугаар сургуулийн химийн гүнзгийрүүлсэн сонгоны ангид суралцах явцдаа анагаахын шинжлэх ухаан, биотехнологид дурласан гэж хэлж болно. 2010 оноос хойш БНСУ-ын Дангүүг их сургуульд суралцан, докторын зэрэг хамгаалсан. Докторын зэрэг хамгаалсан судалгаагаа үргэлжлүүлэн хийж, 2020 онд дэд профессор цол хүртлээ. Мөн 2018 оноос хойш “Монос” группын Эм судлалын хүрээлэнгийнхэнтэй хамтарч тус хүрээлэн болон ЭЗШУИС-д зөвлөхөөр ажиллаж байна.
-Шагнал хүртсэн судалгааныхаа талаар танилцуулахгүй юу?
-Анагаах ухааны эдийн инженерчлэлийн салбар нь сүүлийн 10-аад жилийн турш хурдацтай хөгжиж байна. Энэхүү чиглэлийн гол цөм нь биоматериал ашиглан тухайн эд, эрхтнийг богино хугацаанд нөхөн төлжүүлж эмчлэхэд чиглэсэн. Олон улсын судалгаагаар зарим метал ионууд, тухайлбал “Со, Cu, Sr, Si” агуулсан биоматериалууд нь бактерийн эсрэг маш сайн үйлдэлтэй болохыг харуулдаг. Иймээс тус судалгаагаар бактерийн эсрэг үйлдэлтэй, мөн судас үүсгэлтийг дэмжиж нөхөн төлжилтийг түргэсгэх микро бөмбөлөг буюу тарилга шинээр гаргаж авахаар зорьсон. Энэхүү судалгаа нь үрэвслийн гаралтай өвчлөлийн үед эмчилгээний ионуудыг ашиглан намдаах, дархлаа сэргээх, ингэснээр өвчтөний тоог бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах онол, практикийн ач холбогдол бүхий судалгаа, шинжилгээний ажил юм. Мөн эмийн бус эмчилгээний олон төрлийн ион агуулсан биоматериал гарган авах, үүдэл эсийн орчинд нөлөөлөх нөлөөлөл болон механизм судлах, амьд биед тарихад гаж нөлөөгүй, эмчилгээний үйлдэл өндөртэй, нян бактери устгаж, үүдэл эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлэн судасжилт үүсгэнэ. Түүнчлэн тухайн халдвар авсан хэсгийн дархлааны эсийг идэвхжүүлэх зэрэг ач холбогдолтой.

Эдийн инженерчлэлийн салбарт дэлхийд хоёрдугаарт жагсдаг Их Британийн "Acta Biomaterialia" сэтгүүлд хэвлэгдэж, 60-аад ишлэл авсан
-Та судалгаагаа хэрхэн хийж, баталгаажуулсан бэ?
-Судалгааны хүрээнд гарган авсан микро бөмбөлгийг судасны гол эс болох эндотел эсийг судалж, гол чухал молекул механизмыг баталсан. Эерэг болон сөрөг бактери тус бүрд нөлөөлөх нөлөөллийг судалж, эс болон бактерийн хам орчинд эмчилгээний үйлдэл хэрхэн үзүүлж байгаа талаар тус бүр туршсан. Энэхүү судалгааны үр дүнд эмчилгээний ионууд ялгарснаар судасны эсийн генд нөлөөлөх гол өсөлтийн факторыг идэвхижүүлсэн (VEGF, FGF and KDR) ба эдгээрийн хамааралтай уургийг ихээр ялгаруулан судас үүсгэлтийг түргэсгэх үйлдэлтэйг баталсан. Мөн өндөгний үр хөврөл ашиглан тарилгын үр нөлөө, эмчилгээний үйлдлийг баталсан. Эдгээр судалгааны үр дүнд үндэслэн гаргаж авсан микро бөмбөлөг нь эерэг, сөрөг бактерийг 60 хувиас доошгүй устгаж байсан бөгөөд үүдэл эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлэн судасжилт үүсгэж, тухайн халдвар авсан хэсэгт дархлааны эсүүдийг идэвхжүүлэх үйлдэлтэйг баталсан юм.
-Судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан эмчилгээний олон төрлийн ион агуулсан тус тарилгыг хэрэглэн, үйлдвэрлэлд нэвтрүүлснээр манай анагаах ухааны салбарт ямар ач холбогдолтой вэ?
-Үрэвслийг намдааж, судас үүсэлтийг дэмжсэнээр эд, эсийг нөхөн төлжүүлж, тухайн эрхтний үйл ажилгааг сэргээснээр Монгол Улсын хүн амын өвчлөл буурах, өвчнөөс урьдчилан сэргийлэх болон анагаах ухааны салбарт хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Энэхүү бүтээл нь Эдийн инженерчлэл салбарт SCI бүртгэлтэй дэлхийд хоёрдугаарт жагсдаг Их Британийн "Acta Biomaterialia" сэтгүүлд хэвлэгдэж, 60-аад ишлэл авсан нь бусад орны эрдэмтэн судлаачдын сонирхлыг татаж байгаа. Мөн ион агуулсан биоматериалыг үйлдвэрлэн дэлхий дахинд үрэвсэлт өвчлөлийн эмчилгээнд нэвтрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг харуулж байна.
-Таны судалгаа манай улсад анхных уу?
-БНСУ-ын Оюуны өмчийн газраас эд, эсийн эмчилгээнд нэвтрүүлэх инновацлаг биоматериалын патент авсан. Цаашид тарилга болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэн хөгжүүлвэл Монгол Улс төдийгүй дэлхий дахин хэрэглэх боломжтой. Одоогоор эмчилгээний гол үйлдэл, эсийг ямар механизмаар дифференцацид оруулж буйг судалж бэлэн болгож байна. Цаашид технологийн туршилт хийж, клиникт нэвтрүүлэх бүрэн боломжтой.
-Өмнө нь ямар судалгаа, шинжилгээний ажил хийж байв. Тэдний ач холбогдол, нөлөөллийн талаар ярьж өгөхгүй юү?
-Миний судалгааны ихэнх нь эдийн нөхөн төлжилт, сэргээлтэнд зориулж эмчилгээний үйлдэл үзүүлэх биоматериал гарган авах байдаг. Эс болон амьтан дээр тухайн өвчний модел үүсгэж туршдаг. БНСУ-ын 4-5 патент эзэмшиж байгаа. Үүнээс нэг нь үйлдвэрлэлд нэвтрэхээр эмнэлзүйн туршилтад ороход бэлэн байна. 2019 онд Солонгосд Монголын залуучуудын холбооноос шагнал авч байсан. Мөн хэд хэдэн улсын хуралд илтгэл тавьж, шагнал хүртсэн. Солонгосын шилдэг залуу судлаачид олгодог төслийг 2018 онд авч, одоог хүртэл түүнийхээ судалгааг хийж байна. Тус төсөл гурван жилийн хугацаатай.

-Судалгааны ажил хийхэд юуг илүүтэй анхаарах ёстой вэ. Бүтээл хийх явцад шантрах, бүтэлгүйтэх тохиолдол гарч байв уу?
-Судалгааны ажил хийх нь маш их уншиж, логикоор бодох, судалгааг өндөр түвшинд хийх зэрэг олон зүйл дээр анхаарах хэрэгтэй. Мөн тэвчээр шалгасан их сонирхолтой ажил. Тийм болохоор бүтэлгүйтэх, бодсоноос өөр үр дүн гарах гэх мэт нэлээд зүйл тохиолддог. Гэр бүлийнхэн, хань маань намайг өглөө гараад шөнө хүртэл судалгааны ажлаа хийгээд ирэхэд сайн ойлгож, урам өгч, тайвшруулдаг. Тийм болохоор шантраад байдаггүй.
-Хэн танд хамгийн ихээр тусалж, зөвлөж байсан бэ?
-Манай профессор эдийн инженерчлэлийн салбартаа олон улсад танигдсан эрдэмтэн байдаг. Тэрбээр шаардлага өндөртэй, их сайн удирдагч. Энэ хугацаанд үргэлж профессороосоо суралцаж ирсэн. Миний судалгааг маш их дэмжиж, зөвлөдөг. Мөн манай хүрээлэнгийн хамт олон их дэмжиж, тусладаг даа.
| Шилдэг залуу эрдэмтэн Д.ХАНДМАА: Бактерийн эсрэг судас үүсгэлтийг дэмжиж, нөхөн төлжилтийг түргэсгэх тарилга гаргахыг зорьсон |
|
COP17 хурлын төр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 мод тарина
2025-10-23 11:39:04
Сүмо бөхийн "Хакүхо цом" өсвөр үеийн 14 дэх удаагийн тэмцээн болно
2025-10-23 11:22:12
Өнгөрсөн долоо хоногт 1905 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-10-23 11:03:48
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр
2025-10-23 10:56:32
ОХУ-аас шатахууны импортыг нэмэгдүүлэхээр боллоо
2025-10-23 10:49:16
ОБЕГ: Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо
2025-10-23 09:44:13
Монголын хоккейн лигийн тэмцээн эхэллээ
2025-10-23 09:38:47
Азийн залуучуудын "БАХРЕЙН 2025" наадмын нээлт боллоо
2025-10-23 08:26:18
ИРГЭД БАГАДАА 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ, 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЛИМИТТЭЙГЭЭР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
2025-10-23 07:54:27
Хөл бөмбөгийн “U-13” насны лигийн аваргаар “ДЭРЭН” тодров
2025-10-23 07:30:00
Солонгос Улсад “ Global Taekwondo Master Training Program” сургалт болж байна
2025-10-23 07:20:00
Ширээний теннисний дасгалжуулагчдын үндэсний семинар эхэллээ
2025-10-23 07:10:00
АМЖИЛТ ГАРГАСАН ЗАЛУУСЫГ БАЙР, МАШИНЫ БАТЛАМЖААР ХУУРЧИХААД СУРАГГҮЙ БОЛДГООРОО АЛДАРТАЙ АРХАНГАЙНХАН ИЧИГ, ИЧИГ
2025-10-23 07:00:02
ЗАСГИЙН ГАЗАРТ “НАЙР ТАВЬЖ", УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АД ҮЗСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН
2025-10-23 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТЭНТЭЙ ХАМТ ХЯТАД РЕСТОРАН БАС БААР АЖИЛЛУУЛДАГ
2025-10-23 07:00:00
Б.ШАТАРСАЙХАН: БҮТЭЭЛ БҮР МИНЬ МИНИЙ СЭТГЭЛИЙН ТОЛЬ
2025-10-23 07:00:00
Б.БУД-ЭРДЭНЭ: ОДИССЕЙ ЖҮЖИГ ЭР ХҮН ГЭР БҮЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ОЛОН ЗҮЙЛ ТУУЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-10-23 07:00:00
Э.МИНЖИНСОР: Гар барилдааны дэлхийн аварга болох мөрөөдөлтэй
2025-10-23 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
2025-10-23 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0 ХЭМ ОРЧИМ БАЙНА
2025-10-23 06:00:00
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн эрэгтэй, эмэгтэй баг түрүүллээ
2025-10-22 18:12:36
Жүдо бөхий өсвөр үеийн “Ялалт-2025” тэмцээн өндөрлөв
2025-10-22 17:54:13
ЭМГЭНЭЛ: ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ (1932-2025)
2025-10-22 17:45:17
Б.Дөлгөөн олон улсын дасгалжуулагчийн “ICECP” хөтөлбөрт хамрагдлаа
2025-10-22 17:32:22
2025-10-22 17:17:26
ГССҮТ:ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ОРСОН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН ГУРАВ НЬ МЭС ЗАСЛИЙН ТАСАГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА
2025-10-22 17:09:26
Элчин сайд У.Нямхүү 24 цагийн марафоны тамирчдыг хүлээн авч уулзлаа
2025-10-22 14:35:19
Зам тээврийн осол, зөрчлийг бууруулах зорилгоор “Хариуцлагатай жолооч” аяныг эхлүүллээ
2025-10-22 14:32:11
Шатахууны худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгжид торгууль ногдууллаа
2025-10-22 13:27:54
Ц.САНДАГ-ОЧИР: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙНХЭН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛИА ЗӨРЧИЖ, ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААНЫГ АЛГАСАЖ БАЙНА
2025-10-22 13:01:03
Д.БАТЛУТ: Энхийг сахиулагчдын томилолтын зардлыг 6 сая болгож нэмэгдүүллээ
2025-10-22 12:36:13
Т.Баяр “Бахрейн-2025” Азийн наадмын триатлонын төрөлд уралдана
2025-10-22 12:33:37
Г.ДАМДИННЯМ: ИРГЭД ШАТАХУУН НӨӨЦӨЛЖ БАЙГААГААС БОЛЖ ХЭРЭГЛЭЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭЖ БАЙГАА
2025-10-22 12:21:28
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна
2025-10-22 12:05:02
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН: Цэцэд хууль бусаар нөлөөлөх болохгүй бид төрийн өмнө хүлээсэн үүрэгтэй
2025-10-22 11:57:33
Х.БУЛГАНТУЯА: Ерөнхий сайд өөрийнх нь хүссэнээр санал гараагүйгээс болж Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал болж байна
2025-10-22 11:09:31
Багш, ажилчдын цалинг 20 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 15 хувь нэмэх тооцоолол гарчээ
2025-10-22 11:08:06
МОНГОЛ СЭТГҮҮЛЧ
2025-10-22 10:37:13
Н.НОМТОЙБАЯР: АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ЦЭЦИЙН ГИШҮҮН О.МӨНХСАЙХАНААС ТАТГАЛЗАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН
2025-10-22 10:20:33
2025-10-22 10:00:00
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-10-22 09:50:38
2025-10-22 08:28:35
Спорт өрөлтийн өсвөрийн тамирчид Азийн аваргыг зорилоо
2025-10-22 08:08:33
“Гүрү Дорж” клубийн охидын баг тэргүүн байрт шалгарлаа
2025-10-22 07:21:00
Олимпын медальт тамирчдад хүндэтгэл үзүүллээ
2025-10-22 07:10:00
Л.ӨЛЗИЙТӨГСИЙН "СОНОТОЙ ГЭРЛЭСЭН МИНЬ" ЗОХИОЛЫГ ДҮРСЛЭХ УРЛАГААР АМИЛУУЛСАН КУРАТОР Б.ГАНТУЯА
2025-10-22 07:08:23
ТАЛИЙГААЧ Ш.АЛТАНТУЯАГИЙН ХЭРГИЙГ ЗАМХРУУЛАХЫН ТУЛД МАЛАЙЗЫН ЗАСГИЙН ГАЗРААС АВЛИГА АВСАН ЭСЭХЭЭ ЭЛЧИН САЙДЫН СУУДЛААСАА БУУЖ БАЙГААД ШАЛГУУЛНА УУ, Л.БОЛД САЙД АА
2025-10-22 07:00:16
ТӨРИЙН ГАЦААГ ГАРГАХ ГАНЦ НАЙДВАР НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БОЛЧИХЛОО
2025-10-22 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2025-10-22 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2025-10-22 07:00:00
Г.СЭЦҮЛЭН: HIPPO ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД ОРОЛЦСОНООР ОЛОН НАЙЗТАЙ БОЛЖ, ӨӨРИЙГӨӨ ИЛҮҮ ХӨГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН
2025-10-22 07:00:00
Л.УЯНГА: Гүйхээ болъё гэсэн бодол огт төрж, шантарч байгаагүй ээ
2025-10-22 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -2 хэм хүйтэн байна
2025-10-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |