Галт тэргэнд хүүхэд мэндлэх тохиолдол манай улсад хэд хэдэн удаа гарч байлаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар төмөр замын Дархан-Сэлэнгийн чиглэлийн галт тэргэнд нэгэн эх эсэн мэнд амаржжээ. Эх, хүүхэд хоёрыг эсэн мэнд төрүүлсэн галт тэрэгний үйлчлэгч Л.Мөнхболортой ярилцлаа.

-Танд баяр хүргэе. Эх, хүү хоёрыг эсэн мэнд төрүүлжээ. Тухайн үед юу болсон талаар тодруулахгүй юу?
-Баярлалаа. Тухайн үед манай Дархан-Сэлэнгийн галт тэрэг 12:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатар чиглэлд хөдөлсөн юм. Амаржсан эмэгтэй маань төрөх гээд Улаанбаатар хот руу явж байсан юм билээ. Сумын эмч, ээжийн хамт явж байсан. Би тэр үед ээлжтэй, үүрэг гүйцэтгэж байсан болохоор зорчигчдоо хянаад, галт тэрэг дотуур алхаж явсан юм. Гэтэл өнөөх эмэгтэй өвдсөн янзтай сууж байсан. Сумын эмч даралтыг нь үзээд сууж байхаар нь “Та хоёр яасан бэ. Өвдөөд байна уу” гэсэн чинь “Өвдөлт өгөөд байна” гэж хариулсан.
Тэгэхээр нь би нөгөө үйлчлэгчээ дуудаад “Өвдөлт өгөөд байгаа бол түргэн дуудъя” гэж хэлсэн. Тэгээд галт тэрэгний даргад хэлэхээр 10 минут хэрээтэй яваад, буцаад ирсэн чинь төрөхийн өвдөлт нь бүр нэмэгдчихсэн байлаа. Тэгэхээр нь зорчигчдоос тусгаарлаад, амралтын өрөөнд авчирсан юм. Тэгээд эмч нь дотуур үзлэг хийсэн чинь л юу юугүй төрөх болоод, савны амсар нээгдсэн байв. Эх барих эмчтэй явсан болохоор бид огтхон ч сандраагүй. Хэдийгээр эмч эх барьж байгаа ч бид хоёр хажууд нь гардаж, хамт байсан.

-Хүү төрсөн гэсэн үү. Хүүгийн биеийн байдал хэвийн байсан уу?
-Бид амралтын өрөөнд бүх хэрэгтэй зүйлийг нь цуглуулж ирэхэд 15:30 цаг болж байсан. Харин хүүхэд 15:50 цагт төрсөн. Ээжийгээ зовоохгүйгээр төрөөд л шууд дуу хадаан уйлсан. 2700 грамм 41 см хүү төрсөн. Амаржсан эмэгтэйгийн хоёр дахь төрөлт байсан болохоор хурдан төрсөн байх. Мөн Зүүнхараадаа төрөх байсан ч “Ус нь шүүрсэн, хүндрэлтэй төрнө” гэсэн заалтаар Улаанбаатар хот руу явж байсан юм билээ. Өмнө нь хүүхэд төрөхийг харж байсан болохоор айдас бага байлаа. Гэхдээ эмнэлгийн бус орчинд хүндрэлтэй төрөлт гээд Улаанбаатар хот руу явж байсан хүн болохоор “Эсэн мэнд хоёр яс салаасай” гэсэн түгшүүртэй л байсан. Гэхдээ эмчдээ их найдсан. Манай хоёр галт тэрэгнээс буугаад ЭХЭМҮТ рүү явсан. Бид маргааш нь буугаад хүүг эргэж очсон. Хүүгийн эмээ “Нэр хайрлах уу. Ямар нэр байвал зүгээр вэ” гээд асуухаар нь “Хүүхдийн нэрийг аав, ээж нь өгсөн нь дээр. Харин галт тэргэнд төрсөн хүүхдэд Ган орсон нэр өгдөг. Энэ нэрийг оролцуулаад өгвөл гоё байна” гэсэн чинь Гантулга гэж нэр хайрласан байна лээ.
-Та төмөр замд хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Манай эгч Төмөр замд ажилладаг байсан юм. Сурагч байхдаа эгчийгээ дагаж ажилд нь очсоор байгаад энэ мэргэжлийг сонгосон. Одоо энэ салбартаа 27 дахь жилдээ ажиллаж байна. Харин өчигдөр Төмөр замын байгууллагад 27 жил тасралтгүй ажилласан намайг, хамт гарсан үйлчлэгчийг галт тэргэнд төрсөн хүү минь “Онц хөдөлгөөнчин” болголоо. Тийм амархан олдоод байдаггүй хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байгаа. Хүн болгон л миний дүрэмт хувцсанд дуртай байдаг болохоор хариуцлагатай алба шүү дээ. Уг нь тэр аяллаар бид явахгүй байсан юм. Өмнө нь дөрвөн өдөр дараалан өөрсдийн ээлжийн аялалд үйлчилчихсэн байлаа. Харин хүн хүч муутай байсан болохоор тухайн өдрийн суудалд үйлчлэхээс өөр сонголт байгаагүй. Гэтэл ийм үйл явдал болсон нь азтай хувь тохиол. Би аяллаас ирээд л хоолоо идчихээд унтаад өгдөг юм. Гэтэл тэр өдөр нойр хүрэхгүй, цаанаасаа л хөл газар хүрэхгүй баярлаад байсан. Эсэн мэнд төрсөн хүүхдийг хараад л зургаан өдрийн ядралтыг ор тас мартсан даа.
-Та 27 жил ажиллах хугацаандаа өмнө нь галт тэргэнд хүүхэд эх барьж авч байв уу?
-2003 онд анхны хүүхдээ эх барьж авч байсан. Ажлаа хийж яваад хоёр дахь хүүхдээ гар бие оролцож, эх барьж авсан нь энэ. Өдийгөөс 17 жилийн өмнө Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд явж байсан эмэгтэй гэнэт өвдөж, төрсөн. Юу юугүй л хүүхдийн толгой цухуйгаад гараад ирлээ. Тэр үед галт тэрэгний дарга зорчигдоос “Эмч байна уу” гээд шууд асуучихдаг байсан юм. Тэгсэн харин Эрдэнэтийн хоёр эмч семинарт оролцоод нутаг буцаж байгаа таарсан. Хүүхдийн толгой цухуйгаад байж байтал нөгөө хоёр эмч ирээд, хүүхдийг эсэн мэнд төрүүлсэн. Тухайн үед залуу байсан учраас нөгөө хүүхдийнхээ аав, ээжийн утас, гэрийн хаягийг авалгүй Эрдэнэтэд буулгаж өгөөд явуулсан.

| Галт тэрэгний үйлчлэгч Л.Мөнхболор: Ажлаа хийж яваад хоёр дахь хүүхдээ эх барьж авлаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |