Өнгөрсөн амралтын өдрийн шөнө 02:00 цаг дөхүүлээд Ардын эрхээс гарлаа. Хэдийнэ шөнө дунд болоод нам гүм, эл хуль байх ёстой байсан гудамж, талбай согтуучуудаар дүүрсэн байх аж. Замын хажуугийн сандал дээр хэдэн өсвөр насны хөвгүүд чанга чанга инээлдэн ярьж байх. Дөхөж очоод харвал дундаа хэд хэдэн том пиво тавьчихаад, нууж хааж байгаа ч юм байхгүй ил аягалаад нэгэндээ өгч байна. Хажууханд нь хамт явж байгаа бололтой нэг залуу чанга чанга хашхиран утсаар ярьж байснаа “Пиз... минь чи ир л дээ. Лал..... чинь гарч ирнэ гэж худлаа шаа....д алга болчих юм” гэх. Сандал дээр сууж байсан нэг нь дөхөж очоод “За наадахаа хаячихаач дээ. Май энийг татчих” гээд аягатайгаа өглөө. Замын хойд талд нь мөн л хэдэн залуу хашхирч явна. 20 гаруйхан насны бололтой дөрвөн залуу, дөрвөн эмэгтэй гар утсаараа дуу тавьчихаад нэгнээ налаад л гудмаар чанга чанга дуулаад явах аж.

Хотын төв ч, зах ч ялгаагүй шөнө дундад замын хөдөлгөөний дүрэм үйлчилдэггүй юм байна. Явсан газар болгонд том том яндан тавьчихсан машинууд хаазаа тултал нь гишгэн хотын төвөөр уралдаад, нэгнийгээ мөргөж, осолд орчих шахам явж байх. Зарим гэрлэн дохио унтарчихаад шар нь анивчаад ажиллахгүй. Хаа нэг явган хүн замаар гарахдаа хоёр тал руугаа машин харж байгаад л гүйчихнэ. Бүр зарим нь нөгөө хаазаа тултал нь гишгээд уралдаж байгаа хэдийн машинд мөргүүлчих гээд “Хаая, хүүе” гэсээр зам гарах аж. Шөнийн 02:00 цаг талдаа орж байхад 100 айлын автобусны буудал дээр хүмүүс ид бужигнаж байна. Замын хоёр талын ТҮЦ-үүд нээлттэй. Хүмүүс орж тамхи тариа, ширхгийг хоол зэрэг аваад гарч байна. Сайн харвал 100 айлын буудлаар машинууд эгнээд зогсчихжээ. Олонхынх нь жолооч согтуу гээд дуудлагын жолооч дуудаад хүлээж байгаа юм байна. Харин зарим нь “Согтуучуудыг такси барих нь уу” гээд хүлээж зогсоо гэнэ. ТҮЦ-ийн гадна зогсож байсан хэдэн залуугийн нэг нь “Мань нь шагийн юм дуудчихсан. Удахгүй ирэх байх” гэж хэлээд удаагүй байтал XI хорооллын замаас нэг “Приус-20” давхиж орж ирээд зогсов. Зорчигчийнх нь талаас үүргэвч үүрсэн нэг хүү бууж ирээд, нөгөө залуус дээр очоод цүнхнээсээ архи, пиво гаргаж өгчихөөд явлаа.

Сансар хавиар бүр шөнийн амьдрал ид өрнөж байна шүү. Пабнууд нь хаалгаа барьчихсан харагдах ч хаалгаа дотроос нь түгжчихээд доторх хүмүүсээ хэд хэдээр нь ээлжлэн гаргаж байгаа бололтой. Зарим нь бүр нөгөө пабуудыг андахаа больчихсон, хаалгыг нь балбасаар байгаад нээлгээд ордог юм байна. Сансарын “Пицца хат”-аас урагшхан нэг PC тоглоомын газар байх аж. Гадаа нь хэдэн залуу тамхи татаж байхтай нь таарлаа. Тэгсэн юүдэнтэй залуу нь “Пиз... насаа худлаа шаа....д хонож байгаа шдээ. Баригдаад хөөгдөөд гарвал онигоо шаа... даа” гэхэд нэг нь “Чи царайгаа харуулахгүй л байхгүй юу. Эсвэл би хэлчих үү” гээд нөгөө хэдтэйгээ хамт инээлдэж байгаад орлоо.


“Банана” нэртэй баарны гадаа бөөн хүн бужигнаж байна. Үүдэнд нь нэг машины дөрвөн хаалгыг онгойлгоод спикер дээр нь дуу тавьчихжээ. Баарны гадна ч ялгаагүй хүмүүс бүжиглээд чанга чанга хашхирч байх. Хүний хөл болсон “Банана” болон зэргэлдээх хэд хэдэн баарны хажууд шорлогийн бизнес “цэцэглэжээ”. Гурав, дөрвөн хүн шорлог шараад, түүнийгээ нөгөө ид доргиж байгаа хүмүүсийн дунд “Авах уу. Авах уу” гээд барьж гүйдэг юм байна. Онгорхой баарнууд доторх хүмүүсээсээ гаргахтай нь зэрэгцэн зөрж хүмүүс орлоо. Гарч ирсэн хүмүүс хэдэн тийшээ салаад огих нь огьж, бөөлжих нь шууд ил бөөлжчихдөг аж. Дотроос гарч ирсэн хүмүүсийн булан, тохой руу ил бие засаж байгааг ярих юм биш. Бүр ингэж бие засах нь энд хэвийн үзэгдэл болсон бололтой, хэн ч юм хэлсэнгүй.


Түрүүхэн гарч ирсэн хүмүүсээс фракц болж салсан дөрвөн хүн гэнэтхэн хоорондоо муудаад эхэллээ. Дөхөөд очвол 20 гаруй насны хоёр эмэгтэй, нэг залуу, 40 гарч яваа болов уу гэмээр хижээл эр байх. Баарнаас гарч ирсний дараа 40 гаруй насны эр нэг эмэгтэйн биеийнх нь эмзэг хэсэгт хүрсэн гэнэ. Хоёр эмэгтэй нь нөгөө эрэгтэйг түлхээд унагачихсан дээрээс цүнхээрээ цохиж, нулимаад хараалын үг хэлж байна. Харин залуу нь зогсоох гэж байгаа бололтой “За ах хүүг уучлаарай, хоёр оо. Би ч сайн мэдсэнгүй ээ. Ёстой уучлаарай” гэх. Нөгөө хоёр эмэгтэй пиз.., гич... гэх зэрэг баахан хараал уншиж байгаад цааш явлаа. Залуу нөгөө эрийг босгож, хувцсыг нь гөвсөөр үлдэв. Баарнаас урагш яваад байх “CU”-гээс том пиво барьсан хоёр эр гарч ирээд зэргэлдээх өөр хоёр эмэгтэй дээр очин яриа өдөж байна. Саравчтай малгайтай нэг эрэгтэй нь “Би уруул том байгаа биз дээ. Нөгөөх ч гэсэн том шдээ” гэснээ шууд нэг эмэгтэйнх нь бэлхүүсээр тэвэрч авав. Хэсэг хашхираан шуугиан болж байгаад саллаа. Нөгөө хоёр эмэгтэй ум хумгүй зам гараад гүйчихлээ. Эрэгтэй араас нь “Муу хоёр ян..., ги...нүүд” гэж чанга чанга орилох аж.


Шөнө дунд Сансар орчим бүр хараа, хяналтгүй юм болов уу гэвэл бас үгүй. Нөгөө бөөн юм болж байгаа газраас хоёр ч цагдаагийн машин явж өнгөрөх. Тэгэхдээ гадаа ил шээж, бөөлжиж байгаа хүмүүсийг анхаарч, сануулга өгөхгүй юм. Жолоочийн талын цонхоо онгойлгож толгойгоо гаргачихаад “Хөөе, хөөе та нар” гэж хоолойгоо бүдүүн болгож хэлж байгаад явчихлаа.



Тэгсэн гаднаас хувцас хунар нь шороо, тоос болчихсон хоёр согтуу эрэгтэй нэгнийгээ түшсээр орж ирлээ. Нэгнийх нь нүдний дээгүүр, хөмсөг хавиар язарсан бололтой нүүр, энгэр, заам нь цусанд хутгалдчихаж. Жижүүрт гарч байсан цагдаа ирээд нөгөө түшиж орж ирсэн рүү зандарч “Чи одоо нэгнийгээ ийм болтол нь зодчихож байгаа юм уу” гэхэд нимгэн хар куртик, цагаан футболк нь шороо, тоос болчихсон эр гараа сарвагануулан “Үгүй, үгүй. Манай энэ найз бид хоёр хамт ууж байсан юм. Тэгсэн шээх гэж явж байгаад газар шунгаж унаад нүүрээ ийм болгочихлоо” гэв. Тайлбарыг нь сонссон цагдаа ч нэг их юм хэлэлгүй байж байгаад түргэн тусламж дуудав. Түргэн тусламжийн эмч их удалгүй орж ирлээ. Нөгөө хөмсөг нь язарсан эр дээр очоод юм асууж, шалгаатал хариу өгч байгаа юм алга. Сандал дээрээ хэдэн тийш гуйваад уначих гээд болсонгүй. Түргэний тэргийн жолооч бололтой өндөр настай хүн нөгөө согтуу эрийг араас нь түшиж байна. Согтуугийнх нь халуунд болдог юм болов уу, эсвэл өөр аргагүй байсангүй юү. Түргэний эмч нөгөө эрийн нүүрийг нойтон сальфеткаар арчиж байгаад зүү, утас сүвлэн суугаагаар нь хөмсгийг нь оёчихоод явав. Цагдаа ч нэг их анзаараагүй байтал хөмсгөө оёулсан эрийг нь нөгөө нь сугадаад гараад явчихлаа.


Үүрийн 05:00 цагийн алдад шөнийн турш согтуурсан хүмүүсийн хөдөлгөөн мэдэгдэхүйц багасах аж. Буцах замдаа шөнөжин архидсан бололтой ганц, хоёроороо алхаж яваа хүмүүстэй таарлаа. Бүр зарим нь гудамжинд мэдээ үгүй тасраад уначихаж. Эргээд Сансар хавиар ирэхэд дохиолол бололтой дуу хангинуулсан “Портер” загварын машин хэдэн гудамж дамжин дамжин зогсож, өнөө саяхан хэрэглээнд гараад байсан скүүтерийг ачиж байх. Гүйж очоод асуутал ачиж байсан нэг өсвөр насны хүү “Энд тэнд хаячихсан, алдагдсан скүүтерийг GPS-ээр нь хайгаад олж авч байна аа хө” гээд барьсан скүүтерээ тэвш рүүгээ шидлээ. Скүүтерийг нь зогсоохгүй, заасан талбайгаас нь гаргахаар дохио дуугараад ажиллахаа больчихдог гэнэ. Ийм болсон скүүтерийг тэр хүү, “Портер”-ийн жолооч хоёр GPS-ээс хайж олж аваад, буцаан агуулах руугаа аваачдаг юм байна. Хүүгийн хэлснээр шинэ скүүтер хүмүүсийн зугаа цэнгэл хөөж явахдаа унадаг унаа болсон гэнэ. Аль нэг газрын гадна аваачиж хаячихаад мэдэгддэггүй аж. Үйлчилгээний нөхцөл, дүрэм зөрчөөд дохиолол нь дуугарсан олон скүүтер ачсан “Портер” дараагийнхаа олж авахаар цааш хөдөллөө.

| СУРВАЛЖИЛГА: ЗЭРЛЭГҮҮДИЙН ШӨНӨ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |