• Өнөөдөр 2024-04-26

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Д.Мөнхбат "Вирус “Энхсаран” сувиллын халуун усны газраас ажилчдаар нь дамжиж, иргэдэд халдварласан"

2020-11-22,   812

Эргэлт.мн мэдээллийн сайт энэ долоо хоногийн онцлох нийтлэлдээ коронавирусийн халдвар авсан иргэн Д.Мөнхбатыг ярилцлагыг онцолж байна

“Энхсаран” сувиллаас гарсан ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрснээр дотооддоо халдвар алдсан анхны тохиолдол бүртгэгдсэн. Ингээд л дуу дуугаа аван газар сайгүй тархаж эхлэв. Сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо хоногт 10-20 хүнээр нэмэгдэх болсон. Эрүүл мэндийн яам, УОК-оос халдварыг хяналтандаа авч байгаа гэж мэдээлсэн ч хөл хорионы хатуу дэглэм үйлчилсээр буй. Бид хэзээ халдварыг дотооддоо алдсан бэ гэдэг нь өнөөдрийг хүртэл эргэлзээтэй. Учир нь “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэд гарах ёстой хугацаандаа гарч чадалгүй халдвар авсан нь асуудал дагуулж байгаа юм.
Бид “Энхсаран” сувиллын ажилчдаас халдвар авсан байх магадлал маш өндөр байгаа юм
Түүний нэг нь иргэн Д.Мөнхбат бөгөөд тэрбээр өнөөдрийг хүртэл ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр, аравдугаар сарын 19-нд БНСУ-аас ирээд, “Энхсаран” сувилалд 22 хоног тусгаарлагдсан. Ингээд 23 дахь хоног дээрээ халдвартай авсан нь батлагдсан байгаа юм. Уг нь бол гаднаас ирсэн иргэдийг тусгаарлах хугацаа 21 хоног. Гэтэл “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан нь Улаанбаатар хотод вирусийн халдвар голомтлон тархах гол шалтгаан болжээ. 
 
Үүнийг нь ч тус сувилалд тусгаарлагдаж байхдаа халдвар авсан иргэн Д.Мөнхбат баталсан. Тэрбээр энэ талаар “Миний хувьд “Энхсаран” сувиллаас халдвар авсан хүний олонхийг нь халуун усны газраас авсан гэж бодож байгаа. Харин би болон надтай хамт байсан хүн халуун усны газраар үйлчлүүлээгүй, өрөөндөө шүршүүртэй байсан. Бид “Энхсаран” сувиллын ажилчдаас халдвар авсан байх магадлал маш өндөр байгаа юм. Одоо ХӨСҮТ-д “Энхсаран” сувиллын хэд хэдэн ажилтан коронавирусийн халдвар авсан гээд бидэнтэй хамт эмчлүүлж байгаа.
 
Тэгэхээр халдвар халуун усны газарт тархаад, тус газрын ажилчид халдвар аваад, тусгаарлалтад байсан хүмүүст тэд тараасан байх магадлалтай байгаа биз. Би гэхэд л хоол тараадаг хүнээс халдвар авсан байх гэж бодож байгаа. Бид "Энхсаран" сувилалд коронавирусийн голомт байна гэж тэмцэл хийсний үр дүнд албаныхан халдвартай жолоочийг олж илрүүлсэн. Тэрнээс тэд сайн дураараа тэр жолоочийг олж халдвартай эсэхийг нь шинжилж, тогтоогоогүй.
 
Хэрвээ бид тэмцэл хийгээгүй бол одоогийнхоос ч хүнд нөхцөл байдал бий болох байсан байх. Гол нь “Энхсаран” сувилал  эрүүл ахуйн шаардлага огт хангаагүй. Хаа сайгүй хулгана гүйдэг, түүнийгээ устгах гэж хор цацсан байсан. Би хулганын хоронд хордож, гараар минь улаан юм туурсан” хэмээсэн юм. 
 
Дэлгэрэнгүйг холбоосоор уншина уу. https://ergelt.mn/news/59/single/2616
 

 Коронавирус илэрч энэ бүхнийг ил болгосноос биш иргэдийг сувилж байгаа нэрээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй газарт хорьдог байжээ

Угтаа бол коронавирусийн халдвар авсан иргэн УОК, эрүүл мэндийн салбарынхны үнэн төрхийг илчилсэн юм. Хэрэв зээ эндээс коронавирусийн халдвар илрээгүй бол хэчнээн иргэнийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй байранд тусгаарлах байсан бол. Гаднын улсаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах үеэр тусгаарлах байр чанарын шаардлага хангахгүй байгааг олон иргэн мэдээлж байсан. Гэтэл УОК, Гадаад харилцааны яам зэрэг холбогдох албаныхан өөрсдийгөө улайран хамгаалж, иргэд хэт өндөр шаардлага тавьсан гэх ойлголтыг нийгэмд өгч байв. Үнэн хэрэгтэй коронавирус илэрч энэ бүхнийг ил болгосноос биш иргэдийг сувилж байгаа нэрээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй газарт хорьдог байжээ.
 

 


ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Д.Мөнхбат "Вирус “Энхсаран” сувиллын халуун усны газраас ажилчдаар нь дамжиж, иргэдэд халдварласан"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 23:27:08
    Зочин: Нүүдлийн шувуудаар ирсэн үү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188