Өчигдөр үд дундын орчимд ажлын машин хүлээнгээ Жуковын автобусны буудал дээр зогсож байлаа. Хотын гудамж эл хуль, цаанаа л түгшүүртэй. Тэгж байтал 40 орчим насны цагдаа дэргэд хүрч ирээд:
-“Амрыг эрье. Та хаа хүрч явна” хэмээн эелдэгээр асууж байна. Хэдий эелдэгээр боловч энэ түгшүүртэй цаг үед “POLICE” гэсэн бичигтэй хар ноосон малгайтай, амны хаалттай, биерхүү цагдаа “Хаа хүрч явна” гэж асуух тэрхэн агшин нэг л айдастай мэдрэмж төрүүлэх аж. Би ч хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг, хагас өдрөөр жижүүрлэж буй тул ажилдаа яваагаа хэлж, ажлын үнэмлэхээ үзүүллээ. Малгай, амны хаалт хоёрынхоо завсраар нүд нь гялсхийж, үнэмлэх, царай хоёрыг тулгаж харснаа “Болгоомжтой яваарай. Маскаа зүүж, гараа ариутгаарай” гэж байна. Хариуд нь “Баярлалаа, та ч бас” гээд саллаа. Машин ч ирж, суугаад хөдлөх үед өнөө цагдаа настайвтар эмэгтэйн тортой юмыг өргөлцөн цааш алхаж буй харагдсан.
Өнгөрсөн 10 сар гаруй хугацаанд “КОВИД-19” вирусийн халдвараар 50.3 сая хүн өвчилж, тэднээс 1.3 сая хүн нь хорвоог орхиод байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын нийт хүн амтай ижил тооны хүн энэ халдвараар нас бараад байна гэсэн үг. Товчхондоо, ямар аюултай цар тахал болох нь эндээс бэлхнээ харагдана. Энэ аюулт цар тахлын үед иргэн бидний үүрэг бол гэртээ байх. Харин дээрх цагдаа шиг биднийг халдвараас хамгаалах, эрүүл байлгах, бас өвчилсөн бол эдгээх амаргүй үүрэгтэй хэдэн мянган хүн байна.
Цагдаагийн тангарагт:
“Монгол Улсын иргэн би Цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ”гэж бий. Тэд “Шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэнэ” гэсэн тангарагаа цар тахлын аюул нөмөрсөн энэ үед ийн биелүүлж буй ажээ. Чухамдаа тэд хоёрхон давхар амны хаалтаар бамбай хийгээд “КОВИД-19” гэх аюулт дайсны өөдөөс тэмцэж буй юм.
Бас “Эмч би:
Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж
Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө
Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа
Тангараглая Тангараглая Тангараглая” гэж тангараг өргөдөг. Тэд эмчилдэг эм, зориулагдсан вакцин ч гараагүй байхад эмчилнэ, эдгээнэ гэсэн итгэлээр халдварын голомтод гэртээ ч харихгүйгээр ажиллаж буй. Монголын чадварлаг, сэтгэлтэй эмч нар өнгөрсөн хавраас хойш 300 гаруй халдвартай иргэнийг эрүүл саруул болгоод гэрт нь буцаагаад байна. Энэ бол өнөөх л “Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадлаа харамгүй зориулна” гэсэн тангарагаа үнэнчээр биелүүлж буй хэрэг юм. Тангараг өргөсөн тэд ажлаа л хийж байна гэж ёозгүй харах цөөнх байхад хэцүү цагт өргөсөн тангарагтаа үнэнч байгаад нь “Баярлалаа” гэж хэлэх дийлэнх хэсэг байна. Би л хувьдаа хоёр дахь хэсэгт нь багтана. Тиймээс эмч, сувилагч, асрагч нартаа маш их баярлалаа.
Чухамдаа тэд хоёрхон давхар амны хаалтаар бамбай хийгээд “КОВИД-19” гэх аюулт дайсны өөдөөс тэмцэж буй юм
Бас аюулын үед хэзээд бэлэн байдаг онцгой байдлын алба хаагчдад, мэргэжлийн хяналтынхандаа баярлалаа. Эх орны дархан хилийн манаанд ч, эрүүл мэндийн энхийн манаад ч үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй цэрэг эрсдээ баярлалаа. Хотын булан тохой бүрийг ширхэг ч нянгүй байлгахын төлөө ариутгал халдваргүйжүүлэлт өдөр шөнөгүй хийж буй Зоонозын өвчин судлалын төвийн ажилтнууд, тохижилт, нийтийн үйлчилгээний ажилчдад баярлалаа.
Халдвартай иргэдийг тээвэрлэх, халдвар тараахаас нь өмнө зогсоох цаг минуттай уралдсан ажилд хүчин зүтгэж буй эрүүл мэндийн салбарын жолооч нарт баярлалаа. Асар их эрсдэл дундах гаднын орнуудаас элэг нэгтнүүдээ татан авчирч байгаа агаарын тээврийн албан хаагчиддаа мөн баярлалаа. Хэзээ мөдгүй халдвар авах эрсдэлтэй ч энгийн өдрүүдийнх шиг ажлаа хийж яваа нийтийн тээврийн жолооч нарт баярлалаа. Мөн тог цахилгаан, ус, дулаан, хүнсээр тасалдуулахгүй хангаж буй дулааны цахилгаан станц, эрчим хүчний салбарын бүх ажилтанд баярлалаа. Дэлхий дахин “Ковид-19” цар тахлаар “халуурч” байхад яаралтай, зөв бодлого, тооцоолол хийж, шуурхай арга хэмжээ авч иргэдээ 10 сар гаруйн хугацаанд халдвараас хамгаалж ирсэн УОК, төр засгийн удирдлагууддаа мөн талархах учиртай.
Мянга мянган хүүхэд “Том болоод эмч, цагдаа эсвэл цэрэг, онцгойгийн аврагч болно” хэмээн мөрөөдөж байгаа. Бас мянга мянган буурал “Тангараг өргөсөн тэднээс муу юм хоолуур байгаасай” хэмээн залбирч, эрхиэ эргүүлэн суугаа биз ээ
Яг энэ цаг үед тэд л биднийг “КОВИД-19” хэмээх цар тахлаар өвчлүүлэхгүйн төлөө, өвчилснийг нь эдгээхийн төлөө амь үл хайхран тэмцэж байна.
Бас яг одоо мянга мянган хүүхэд “Том болоод эмч, цагдаа эсвэл цэрэг, онцгойгийн аврагч болно” хэмээн мөрөөдөж байгаа. Бас мянга мянган буурал “Тангараг өргөсөн тэднээс муу юм хоолуур байгаасай” хэмээн залбирч, эрхиэ эргүүлэн суугаа биз ээ.
Баярлалаа, ард түмнийхээ эрүүл энхийн төлөө нялх үр, хайрт хань, ахан дүүс, эжий ааваа орхиод, эрүүл мэнд, амь насаа үл хайхран идэх хоол, унтах нойроо умартан зүтгэж буй зүрх бүхэнд. Дайраад ирсэн зовлон, бэрхшээл удахгүй арилж, сайхан цаг ирэхэд элэг бүтэн, бүрэн бүтнээрээ жаргалтай, тэнүүн дүүрэн амьдрахын ерөөл өргөе.
| Цар тахлаас иргэдээ хамгаалахын төлөө өөрийгөө үл хайхран зүтгэж буй зүрх бүхэнд, БАЯРЛАЛАА |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |