• Өнөөдөр 2024-03-29

Баянхошуу, Баруун салааны хүүхдүүд улсын цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой боллоо

2022-07-24,   461

     Нийслэлд өнөөдөр хоёр цэцэрлэг ашиглалтад орж байна. БШУЯ-наас мэдээлснээр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 13 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг "Цонбон тоосго" ХХК гүйцэтгэж, улсын комисс хүлээн авчээ.

  Тус хорооны сургуулийн өмнөх насны 1 111 хүүхэд хамран сургах тойргийн 162, 11, 242, 87 цэцэрлэгүүдэд хамрагдаж байсан бөгөөд шинээр баригдсан 13 дугаар цэцэрлэгт 240 хүүхдийг хамруулах юм
 
   Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг Вивазоне ХХК гүйцэтгэж, 2022 оны долдугаар сард барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллажээ. Уг барилга ашиглалтад орсноор Баянхошуу, Баруун салааны хүүхдүүд улсын цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болж байна.

Баянхошуу, Баруун салааны хүүхдүүд улсын цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188