Сургуулийн автобус үйлчилгээнд явж эхлээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Уг автобус хүйтэн, хүрэлцээгүй гэх мэт араасаа олон асуудал дагуулдаг ч бодит байдал дээр ямар байдгийг мэддэг нь ховор. Иймд манай сурвалжлах баг сургуулийн автобусны жолооч Ч.Болдын нэг өдрийн маршрут, нэг өдрийн ажлаар хүүхдийн автобусанд чухам юу өрнөдөг болохыг харуулахаар өнгөрсөн баасан гарагт ЧД-ийн Долоон буудлыг зорьсон юм.
Ч.Болд үүрийн таван жингээр эртлэн босож, сурагчдаа хичээлээс нь хоцроохгүйн тулд гэрээсээ яаран гардаг гэнэ. Автобус бааз нь ТЭЦ-4-т байрладаг бөгөөд өөрийн хариуцан жолооддог “Сургуулийн автобус”-аа цэвэрлэж, техникийн бүрэн бүтэн байдлыг нь шалгачихаад хүүхдүүдээ авахаар долоон буудал руу явдаг аж. Түүний ажлын нэг өдөр ингэж эхэлдэг.
Сургуулийн автобус өглөөний 07.00 цагт Долоон буудлын автобусны зүүн зогсоолд үйлчилгээнд гарахад бэлэн байх ёстой бөгөөд хамгийн эхний хүүхдүүдээ 08.00 цагт хичээлд нь оруулсан байх үүрэгтэй. Тиймдээ ч үүрийн 05.00 цагт гэрээсээ гардаг хэмээн Ч.Болд хэлсэн юм.
13.30 цаг, ЧД, 11 дүгээр хороо, 32-ын тойрог
Сургуулийн автобусны жолооч ах өдрийн ээлжийн хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд, өглөө хүргэсэн хүүхдүүдээ аваад гэрлүү нь хүргэхээр явж байхад нь бид уулзсан юм. Автобус дотор жолоочоос гадна “зохицуулагч” гэсэн бичигтэй шар хантааз өмссөн 50 орчим насны эмэгтэй сууж байв. Тэрээр хүүхдүүдийг эцэг, эхэд нь хариуцлагатайгаар хүлээлгэж өгөх, тэдний аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийх үүрэгтэй гэнэ. Түүнээс гадна 10 гаруй хүүхдүүд зорчиж байлаа. Тэд бүгд дунд ангийн сурагч бөгөөд өдөр бүр хамт зорчдог тул хэдийн сайн найз, танилууд болсон нь илт харагдаж байлаа.
Жихүүн, хүйтэнд даарч, хөрсөн бид сургуулийн автобусанд суугаад таван минут ч бололгүй дулаацав. Үнэхээр л дулаан, тохьтой хамгийн гол нь эерэг энергитэй орчин угтсан юм. Автобус 41 суудалтай бөгөөд халдвараас сэргийлэх гар ариутгагч, хамгаалах бариул, шавар шавхайгүй, цэвэрхэн орчин гээд аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Харин тэдний гарт чиптэй гарын бугуйвч харагдсангүй. Учрыг асуутал бугуйвчийг II-V ангийн хүүхдүүдэд зүүлгэдэг гэнэ. Тэд утасаараа гэрийнхэнтэйгээ холбогдон хаана явж байгаагаа алдалгүй хэлж байв. Эцэг эх нь автобусны зогсоол дээр буух дөххөөр нь амдаж авдаг аж.
Уг автобусаар зорчиж буй 13 настай, наймдугаар ангийн бяцхан охин Мишээлтэй цөөн хором ярилцав. Охин зөндөө найзтай болсондоо их баяртай байгаа гэнэ. Тэрбээр “Сургуулийн автобус явдаггүй байхад нийтийн тээвэр ирэхийг удаан хүлээдэг байсан. Өвлийн цагт хүйтэн, олон хүнтэй дээрээс нь ирэх гэж уддаг болохоор хичээлээсээ хоцрох тохиолдол их гардаг байсан. Одоо бол дулаахан автобусанд найзуудтайгаа хамт явах гоё байна. Дээрээс нь хичээлээсээ хоцролгүй яг цагтаа очдог болохоор амар байдаг” хэмээн баяртайгаар ярилаа.
Тэд утсаараа тоглож, хоорондоо элдвийг ярин инээцэлдэж, бусдаас эмээх зүйлгүй өөрсдийнхөөрөө чөлөөтэй явцгааж байв. Хэрэв эдгээр хүүхдүүд нийтийн тээврийн автобусанд явж байсан бол ингэж нүүрэмгий, чөлөөтэй, тааваараа байж чадахгүй байсан байх гэх бодол төрлөө. Хүүхдүүд гэрийнхээ автобусны буудал дээр бууцгаасаар л байлаа. Энэ хооронд зохицуулагч С.Долгосүрэнтэй цөөн хором ярилцсан юм. Тэрбээр сургуулийн автобус явж эхэлсэн үеэс буюу өнгөрсөн жилээс зохицуулагч хийж эхэлсэн гэнэ. Түүний үүрэг бол хүүхдүүдийг эцэг эхэд хариуцлагатайгаар хүлээлгэн өгөх юм.
Тэрбээр “Эцэг эхчүүдийн ажлыг сургуулийн автобус хөнгөлж байгаа. Тухайлбал, II-V дугаар ангийн хүүхдүүдийг хаана явж байгааг эцэг эхчүүд утаснаасаа хянадаг болохоор амар байдаг талаараа хэлдэг юм. Тэд хүүхдүүдээ яг цагт нь хүргэж өгч, хүлээж авдаг” гэв. Мөн түүнд ганцхан л асуудал байдаг талаараа хэлсэн юм. Тэр тухайгаа “Цаг тулсан үед микро, жижиг тэрэг зам тавь өгөх бус хажуунаас дайрч орж ирдэг. Олон хүүхэд зорчиж яваа шүү гэдгийг иргэд, жолоочид ойлгох хэрэгтэй. Түгжрэлээс болж хичээл эхэлснээс хойш хүүхдүүдээ хоёр, гурван удаа хоцроосон. Таван буудлаас 17-р сургууль хүртэл түгжрэл их байдаг. Түгжрэлгүй л байвал хүүхдүүдээ хоцроохгүй хүргэдэг болмоор байна” гэсэн юм.
14.00 цаг Долоон буудлын эцэс
14.00 цагт бид Долоон буудлын эцэст ирэв. Сүүлд үлдсэн хүүхдүүдийг буух тоолонд жолооч “За, сайхан амраарай” хэмээн найрсагаар үдэж байлаа. Хүнийх гэж ялгалгүй “Миний хүү” хэмээн хүүхдүүдтэй харьцах түүний эелдэг зан автобус доторх уур амьсгалыг улам л гэгээлэг, эерэг болгож байсан юм. Тэрээр “Эрдэм транс” компанид 15 жил ажиллаж байгаа бөгөөд 2013 онд “Онц тээвэрчин” цолоор энгэрээ мялаажээ.
Харин сургуулийн автобусыг энэ сарын 21-нээс буюу сургууль танхимаар хичээллэх болсон үеэс эхлэн жолоодож байгаа аж. Тэрбээр “Эхлээд хүүхдүүдээ таньж мэддэггүй байсан бол одоо хараад л мэддэг болсон. Хүүхдүүдийг ажиглаад байхад хоорондоо эвтэй, хөвгүүд нь охидуудаа хүндэлдэг. Бие биенийгээ ойлгож дэмждэг, найрсаг байгаа нь анзаарагддаг юм. Настай хүмүүсээр зүйрлэж яривал тойрч суугаад данхтай цай хувааж уунгаа хууч хөөрч байгаа юм шиг л байдаг. Хөгжилтэй юм их ярина” гэв.
14.00 цагт хүүхдүүдээ буулгачихаад үдийн цайндаа орох бөгөөд дараагаар нь бааз руугаа явж автобусныхаа доторх цэвэрлэгээг хийх аж. Жолооч ах өөрөө цэвэрлэгээ хийдэг бөгөөд өдөрт 2-3 удаа цэвэрлэж, халдваргүйжүүлдэг гэнэ.
С.Долгорсүрэнтэй адил түүнд нэг л асуудал байдаг нь өнөөх түгжрэлийн асуудал гэнэ. Түгжрэл ихтэй үед хичээлийн цагаас 10-15 минут хоцордог аж. Мөн автозамын хөдөлгөөнд оролцож буй жолоочид хажуунаас нь орж, ирэн зам тавихгүй байх нь хүүхдүүдийг хичээлээс нь хоцроох шалтгаан болдог тухай хэлэв. Түүний ажил замын ачааллаас хамаараад хэдэн ч цагт тарж болдог бөгөөд ихэнхдээ 20.00-21.00 цагийн үед гэртээ ордог байна.
“Хүн хөдөлмөрлөх хэрэгтэй, түүнийхээ хэрээр хөлсөө авах ёстой. Би түүнийг л эрхэмлэж явдаг” хэмээн инээмсэглэн ярих түүний ажил ийнхүү өрнөдөг. Гэвч түүний ажлын үр шим, хөлсийг нь одоогоор олгоогүй байгаа бөгөөд хэдэн төгрөгөөр цалинжих нь тодорхойгүй байгаа гэв. С.Долгорсүрэнгийх ч мөн адил тодорхойгүй гэнэ. Гэсэн ч “Надад тээврийн жолооч хийх жаргалтай байдаг” хэмээн хайрлам ярих түүний ажил 18.30 цагаас хүүхдүүдээ сургуулиас нь аваад, гэрт нь хүргэж өгснөөр дуусдаг.
| Ч.Болд: Тээврийн жолооч хийх надад жаргалтай байдаг |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |