Улаанбаатар хотод өдөрт дунджаар 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Гэвч нийслэлийн автозам дөнгөж 300 мянгагаруй тээврийн хэрэгсэл зорчиход зориулагдсан гэдэг. Тээврийн хэрэгслийн тоог автозамтай харьцуулахад хоёр дахин их гэсэн үг. Манай улсын төрийн болон хувийн хэвшлийн томоохон байгууллагууд хотын төвд төвлөрч нэг газар бөөгнөрсөн нь замын ачаалал нэмэгдэхэд нөлөөлдгийг хэн хэнгүй мэднэ. Ажлын таван өдөр өглөө эрт ажилдаа ирж, орой эрт гэртээ харихгүй бол автомашины зогсоолд машинаа тавьж чадахгүй, зам дээр орхихоос өөр сонголтгүй болдог.
Төрийн алба хаагчдын оочер дугаараас болж иргэд өдөржин үүдийг нь сахиж удаа дараа ирдэг. Гэвч иргэдэд үйлчлэх үйлчилгээ тааруу дээрээс нь автомашины зогсоол байдаггүй гээд зовлон их. Зогсоолтой гэх цөөн газар нь төлбөртэй хэмээн “таахалзана”. Бид авто зогсоолын талаар сурвалжилахаар төрийн байгууллага олноор төвлөрсөн Чингэлтэй дүүргийг зорив. “Улаанбаатар” шилэн банкнаас “Тэнгис” кино театр хүртэл зам дагуу урт цуваа үүсгэн автомашинаа тавьсан байлаа. Энэхүү дүр зураг нийтлэг үзэгдэл болсон гэдгийг тэр хэсэгт зорчдог хүн бүр мэднэ. Тус хэсгийн зам дагуу автомашин цуваа үүсгэн зогссон харагдана. Гэвч нийтийн зогсоолтой төрийн болон хувийн хэвшлийн байгууллага өдрийн од шиг цөөхөн байлаа. Зогсоолтой гэх газар нь ойролцоогоор 30-40 орчим машин зогсох боломжтой. Энэ нь тухайн байгууллагын ажилчдад ч хангалттай хүрдэггүй болохоор үлдсэн хүмүүс нь автозам дээр машинаа байрлуулдаг. Энэ нь тэр хэсэгт түгжрэл үүсгэх нэг шалтгаан болж байна.
Чингилтэй дүүрэгт байх төлбөртэй зогсоолын манаачаас хэдэн төгрөг авдаг талаар нь лавлахад “Энэ газрыг харж хамгаалсны төлөө компаниас надад сардаа 180 мянган төгрөгийн цалин өгдөг. Би энэ хавийн таньдаг хүмүүсийнхээ машиныг зогсоолд оруулдаг. Машиныг нь харж өгдөг юм” хэмээн ярив. Манаач өөрөө юу, эсвэл дарга нь уу нийтийн эзэмшлийн гээд байгаа газрыг хашиад, төлбөртэй зогсоол болгожээ. Яам болон бусад төрийн байгууллагад ажлын шаардлагаар ирэхэд үнэгүй зогсоол байдаггүй. Энэхүү асуудлыг албаны хүмүүс шийдэхгүй байгаа нь харамсалтай.
Харин бидний дараагийн очсон газар бол III, IV хороолол. Бум бужигнаж, түм түжигнэсэн хорооллын дэлгүүрүүдэд авто зогсоол гээд байх юм алга. Хаашаа л харна үйлчлүүлэгчийн машин нь автозам дээр дурайна. Нийтийн зогсоолтой гэх боловч тухайн байгууллагын ажилчид, бизнес эрхлэгчийн машиныг байршуулах зайтай. Зарин үйлчилгээ авах иргэд автомашин тавих газаргүй. Тухайн үйлчилгээ эрхэлж буй газраас худалдан авалт хийх хэрнээ давхар зогсоолын мөнгө төлнө гэдэг иргэдэд хүндрэлтэй.Арга буюу төлбөртэй зогсоолд машинаа байрлуулах гээд ч зай байхгүй. Төлбөртэй зогсоолд 30 минут тутамд 1000-1500 төгрөг төлдөг. Зарим нь гэрийнхээ үүдэнд, ажлынхаа хашаанд машинаа тавихдаа ч мөнгө төлдөг гэнэ.
Нэгдүгээр эгнээнд байршуулж машинаа ачуулахаас өөр сонголт байхгүй
Улаанбаатарт нийтийн эзэмшлийн зогсоолбайхгүй гэж хэлэхэд болно.Байгаа хэдэн зогсоолд ньзай талбай бага. Зоогийн газар орж хоол идэх, дэлгүүрээс хэрэгцээт зүйлээ худалдаж авахдаа машинтай явбал зогсох газар тун хомс. Ийнхүү эцсийн ганц арга нь нэгдүгээр эгнээнд машинаа тавих болж байна. Улаанбаатар хотод хоёроос гурван мянган машин зогсох зогсоолын талбай байхгүй. Ингээд л машинаа ачуулахаас өөр сонголтгүй болж байна.
Нийтийн эзэмшилд үйл ажиллагаа явуулж байгаа бол авто зогсоолоо нэмэгдүүлмээр байна. Машин битгий хэл хүн ч зөрөх газаргүй шахам бөөр бөөрөндөө хэдэн барилга барихаа зогсоомоор байна. Нийслэлд нийтийн зогсоол нэн даруй хэрэгтэй байна.
| Нийслэлд нийтийн зогсоол нэмье |
|
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |