Баруун аймгуудад болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Бугат зэрэг сумдад салхины хурд 34 м/сек хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Үүний улмаас Дарви, Шарга 35 кВ- ЦДАШ-ын гурван ширхэг төмөр бетонон тулгуур хугарч, аваарийн нөхцөл байдал үүсэн. Улмаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иас тэжээгддэг Шарга, Төгрөг, Бугат зэрэг сумдын цахилгаан эрчим хүч тасалдсан. Иймд “Ултай Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн цахилгаан шугам сүлжээний засварын бригад гуравдугаар сарын 15-ны өдрөөс дээрх гэмтлийг засварлахаар шуурхай ажиллаж, унасан тулгуурыг сольж хэвийн байдалд орууллаа. Ингэснээр Шарга, Төгрөг, Бугат зэрэг сумдыг өчигдөр 00:30 цагт хүчдэлд холбон, хэвийн горимд шилжүүлж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангалаа.
Шуурганаар унасан цахилгаан дамжуулах бетонон тулгуурыг засварлаж, хэрэглэгчдийг эрчим хүчинд бүрэн холболоо |
|
2025-08-03 18:07:26
2025-08-03 14:28:21
2025-08-03 14:04:30
2025-08-03 13:20:03
2025-08-03 13:09:08
2025-08-03 12:59:46
2025-08-03 12:33:18
2025-08-03 12:03:38
2025-08-03 11:49:01
2025-08-03 11:36:56
2025-08-03 11:36:01
2025-08-03 11:31:35
2025-08-03 11:30:27
2025-08-03 11:25:24
2025-08-03 06:00:53
2025-08-03 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |