• Өнөөдөр 2024-05-18

Хөл хорионы дэглэм зөрчиж, олноороо уулзсан шүүгч нарт хариуцлага тооцохыг шаардаж, иргэд жагслаа

2021-02-23,   958

ҮАБЗ, АТГ, хууль, шүүхийн нэр бүхий ажилтан, албан тушаалтнууд хөл хорио зөрчиж, олноороо цуглан архидан, согтуурсан байж болзошгүй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж, хэрэг бүртгэл нээхээр прокурорт хандсан талаараа мэдээлсэн. 
 
Тэгвэл дээрх асуудалтай холбоотой иргэд өнөөдөр шүүгч нарт хариуцлага тооцохыг шаардаж, Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна.
Мөн шүүгч нарыг огцруулахыг шаардсан шаардах бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаад байгаа аж.
 
Жагсаалд оролцож буй иргэд “Монголд шударга ёс тогтох уу, үгүй юү гэдэг нь хууль, шүүхийн байгууллага өөрөө  хэр цэвэр, ёс зүйтэй, хэр шударга байхаас шууд хамаарна. Их хурлын индэр дээр нь иргэдийг шударга шүүхээр шүүлгэх эрхээр хангана хэмээн тунхагласан эрхэм Ерөнхийлөгч үүнд хэр шударга хандахыг одоо харах л үлдлээ” гэх байр суурийг илэрхийлсэн юм. 
 

Хөл хорионы дэглэм зөрчиж, олноороо уулзсан шүүгч нарт хариуцлага тооцохыг шаардаж, иргэд жагслаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188