Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн багийн ахлагч, Ардын эмч Ж.Хатанбаатарыг баривчлахаар яг одоо АТГ-ын албан хаагчид ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Ж.Хатанбаатар нь Хотын дарга Х.Нямбаатарын хууль зөрчиж, шүүхийн шийдвэрийн эсрэг хийж байгаа үйлдлүүдийг өнгөрсөн хугацаанд илчилж, олон нийтэд болон төр засгийн удирдлагуудад бичиж мэдээлсээр ирсэн. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин Дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн байдаг. Гэтэл хотын удирдлагын зүгээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн эсрэг эмийн үйлдвэрийг нурааж, эмнэлгийг их засвар хийх нэрээр хааж, санхүүжилтийг зогсоож, эмч ажилтнуудыг цалингүй болгож нэг үгээр хэлбэл дарангуйллын аргаар асуудалд хандаж ирсэн. Мөн хамгийн сүүлийн шийдвэрийг нь ч шүүхээс түдгэлзүүлсээр байхад дуудлага зохион байгуулахаар зэхэж байгаа. Тэгвэл хууль бус энэхүү шийдвэрийг нь эсэргүүцсэн Ардын эмч Ж.Хатанбаатарыг одоо хуулийн байгууллагаар айлган сүрдүүлэх аргаа Хотын дарга Х.Нямбаатар хэрэгжүүлэх гэж байгаа бололтой. Ямар гээчийн дарангуйллын нийгэм бий болж байгааг Ардын эмч Ж.Хатанбаатарыг баривчлах ажиллагаа харуулж байна. Өнөөдөр сонинд өнөөдөр бичсэн захиандаа ардын эмч Ж.Хатанбаатар “Уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлэхэд Монголдоо анхдагч нь байсан эмийн үйлдвэрийг нурааж, хогийн цэг рүү ачуулснаа гавьяа байгуулсан мэтээр хотын дарга нар хэрхэн “сурталчилсныг” олон түмэн харсан.
Хотын удирдлагын энэхүү хууль бус шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс 2025.04.28-ны өдөр түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэвч шүүхээс түдгэлзүүлээд байхад хотын дарга өөрийн биеэр гарч ирээд уг газрыг лхагва гарагт буюу 2025/05/21-нд дуудлагаар худалдана гээд лайвдаж байна. Шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад ямар том эрх ашиг хотын даргаар өөрөөр нь лайв хийлгэж чадаж байна аа. Хууль зөрчиж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаа өөрөө батлан гүйж гарч ирж “сурталчилгаа” хийж байгаа хотын дарга эмийн үйлдвэрийн газрыг хэнд өгөхөөр улайрч байна вэ??? Нөгөөтэйгүүр Шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан газар дээр дуудлага худалдаа явуулна гэж зарлаж байгаа чинь Эрүүгийн хуулиар бол залилангийн гэмт хэрэг биш үү??? Шүүхээс түдгэлзүүлсэн газрыг авна гэж мөнгөө төлөөд ирж байгаа компаниудад энэ талаарх мэдээллээ Х.Нямбаатар ил тод өгч байгаа юу??? Монгол Улсын төр засаг үргэлж өнөөгийнх шиг Х.Нямбаатарын хууль бус үйлдлийг хараагүй царайлж суухгүй, бас хууль ярьдаг хэрэгжүүлдэг цаг ирэх нь мэдээж. Тэгэхэд шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад хууль зөрчин явуулсан дуудлага худалдаа хүчингүй болоход мөнгөө төлж дуудлага худалдаанд оролцогчид яах уу???” гэдэг асуудлыг хөндсөн байсан. Өөрөөр хэлбэл, шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад хотын дарга дуудлага худалдаа явуулна гэж зарлаж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг илчилсэн. Хотын даргын хууль бус үйлдлийг илчилсэн АТГ баривчлах биш, харин хууль бус юм хийгээд байгаа хотын даргаа зогсоох ёстой байсан бус уу.
Хотын дарга Х.Нямбаатар хууль, шүүхийн шийдвэрийн дээгүүр туучин Монголын уламжлалт гэсэн бүхнийг үзэн ядах мэт нурааж, устгаж байгааг хараад л суух уу Д.Амарбаясгалан дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ хэмээн хандсан Ж.Хатанбаатарын захидлыг дэлгэрэнгүйг
https://ergelt.mn/news/56/single/51998 уншаарай.
| Шуурхай: Хотын дарга Х.Нямбаатарын хууль бус үйлдлийг илчилсэн Ардын эмч Ж.Хатанбаатарыг АТГ-аас баривчлахаар очжээ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |