• Өнөөдөр 2026-10-24

ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Финланд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзсан байна. Уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Уулзалтаар уламжлалт найрсаг харилцаагаа гүнзгийрүүлж, эрчим хүч, боловсрол, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн түншлэлийг идэвхжүүлэх, иргэд хоорондын харилцааг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаа нотоллоо.

   Мөн жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлж, бодит үр дүнд хүрэхийн чухлыг онцоллоо. Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээрх хүчин чармайлтаа үргэлжлүүлж байна. Ирэх 2027 онд Улаанбаатар хотноо “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хоёр дахь удаагийн бага хурлыг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.


 

 


ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188