Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь төрийн бодлогын чухал зорилтын нэг юм. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу эрүүл мэнд, боловсролын салбар хамтран зорилтот насны хүүхдүүдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбох, хүүхэд, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Энэхүү үзлэгийн гол онцлог нь хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус харин хүүхдийн сурч, хөгжиж байгаа цэцэрлэг, сургуулийн орчинд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж, хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, илэрсэн эрсдэлийг эрт илрүүлэн шаардлагатай хүүхдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбож хяналтыг үргэлжлүүлэхээр зорьж байна.
Энэ удаагийн илрүүлгийн онцлог: Цэцэрлэг болон сургуульд суурилж нас, хөгжлийн онцлогт тохирсон багц, үзлэг, үнэлгээнд хамруулах буюу 4 насыг сонгож үзлэг хийж байна (3, 6, 11, 15 настайд) Сургууль болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын цахим системүүдийн интеграц, дата солилцоо Цахим платформ, бодит цагийн горимоор хянах нэгдсэн дашборд ЭМДҮЗ-ийн тогтоолоор үзлэгийн зардлын хэмжээг баталж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн Эцэг эхчүүдэд хүүхдийн үзлэгийн дараах зөвлөгөөг ЕМонголиа-гаар дамжуулан хүргүүлнэ 2 салбарын хамтарсан ажлын хэсэг, хамтарсан сургалтууд, мэдээллийн нэгдсэн урсгал Нэг удаагийн арга хэмжээ бус, хүүхдэд ойр урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний тогтолцоо бүрдүүлнэ. Хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна 3 настайд хүүхдийн хөгжил болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг, 6 настайд зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэлийг, 11 настайд нурууны мурийлт, хавтгай тавхайг, 15 настайд сэтгэл зүй болон бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлэх асуумж зэрэг насны онцлогт тохирсон үнэлгээ хийгдэнэ. Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байгаа. Мөн хүүхдийн эрүүл мэндийн талаарх урьдчилан бөглөх асуумжийг ашигласнаар эмч үзлэг хийхдээ хүүхдийн эрсдэлийг илүү сайн тодорхойлох боломж бүрдэж байгаа. 15 настай хүүхдийн хувьд насны онцлогийг харгалзан зарим өөрийн үнэлгээний асуумжийг сурагч өөрөө бөглөж байгаа.

Өнөөдрийн байдлаар байдлаар улсын хэмжээнд 198302 /69.4%/ хүүхэд үзлэгт хамрагдаж эхэлсэн ба үүнээс 130450 /45.7%/ хүүхэд эмчийн үзлэгт бүрэн хамрагдаж дууссан байна. Улсын хэмжээнд үзлэгт бүрэн хамрагдсан хүүхдийг насны бүлгээр ангилбал 3 настай хүүхдийн хамрагдалт 37648 /56.6 %/, 6 настай хүүхдийн хамрагдалт 32226 /42.8%/, 11 настай хүүхдийн хамрагдалт 36085 /44.4 %/, 15 настай хүүхдийн хамрагдалт 24491 /39.1 %/ байна. Үзлэгт хамрагдсан хүүхдийн эрсдэл 26.3% А буюу хэвийн үнэлгээтэй хүүхэд, 24.1% В буюу ӨЭМТ түвшинд хяналт тавих шаардлагатай бага эрсдэлтэй хүүхэд, 41.2% С буюу дунд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай хүүхэд, 8.4% D буюу эрсдэл өндөртэй үнэлэгдсэн байна. С буюу дунд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай хүүхдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол D буюу эрсдэл өндөртэй үнэлэгдсэн хүүхдийн дунд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт зонхилж байна.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эхийн оролцоо маш чухал. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт хамруулахад идэвхтэй оролцож, үзлэгийн дараа эмчийн өгсөн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна. “Хүүхдийн өвчин, эрсдэлийг эрт илрүүлж, эрт арга хэмжээ авах нь зөвхөн эрүүл мэндийн үр өгөөжтэй биш. Хожуу үеийн өндөр өртөгтэй эмчилгээ, хүндрэлээс сэргийлэх, гэр бүл болон эрүүл мэндийн тогтолцоонд учрах ачааллыг бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрүүл мэндэд өнөөдөр хийж буй хөрөнгө оруулалт бол ирээдүйн эрүүл, бүтээмжтэй иргэнд хийж буй урт хугацааны хөрөнгө оруулалт юм.”
| ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |