Шинээр илэрсэн коронавирусийн 39 тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Баянзүрх дүүргийн голомттой холбоотой 38 тохиолдол нь тусгаарлан ажиглах байранд болон гэртээ тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээгээр илэрсэн байна.
Нийт тусгаарлагдсан гурван эмнэлгийн ажилтан, 30 хүн нь гэр бүлийн, тав нь өвчтөн байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой хамааралтай 184 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс өвчтөн 82, сахиур 24, эрүүл мэндийн ажилтан 19, гэр бүлийн хамааралтай 28 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомттой холбоотой хавьтлуудын хоёр дахь шинжилгээ дуусаж байгаа. Зарим хүний гурав дахь шинжилгээ эхэлсэн.
Улаанбаатар хотын өмнөх голомтуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. ХСҮТ-ийн голомтын эхний батлагдсан гурван тохиолдлын хавьтлуудын 80-90 хувьд шинжилгээ хийж байгаа бөгөөд нэмж илрээгүй байна. ХСҮТ-д гарсан голомттой холбоотой гүнзгийрүүлсэн тандалт судалгаа, өргөжүүлсэн сорьцуудыг цуглуулах ажил үргэлжилж байна” гэлээ.
| А.Амбасэлмаа:Тусгаарлан ажиглах байранд болон гэртээ тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн |
|
Гурван дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана
2026-06-16 12:33:19
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
2026-06-16 12:17:00
“ХАРАНХУЙГААС СОНСОГДОХ ОРЬ ДУУ” КИНОГ ҮЗЭХ ТАВАН ШАЛТГААН
2026-06-16 11:49:42
ҮЗЭСГЭЛЭНТ ТӨГС
2026-06-16 09:32:09
ТӨРИЙН ДАРХАН С.СУГАРЫН ДҮҮ С.ЭРДЭНЭЭ: АХ МИНЬ НОЁН СЭВРЭЙ ХИЙЦИЙН МӨНГӨ АЯГАНААС ГАДНА ТӨРИЙН ТАМГА, МАРШАЛЫН ОДОН, АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ УРЛАЖ ТҮҮХЭНД ҮЛДСЭН ДЭЭ
2026-06-16 09:19:41
Сайд Б.Батцэцэг Германы сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-06-16 07:31:35
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-06-16 07:27:16
МАН-ЫНХАН НИЙСЛЭЛИЙН СОНСГОЛООР Х.НЯМБААТАРЫН ТОЛГОЙГ ИЛЭЭД ӨНГӨРӨӨХ НЬ
2026-06-16 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ, НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГИЙН НАЙЗ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВТОБУС НИЙЛҮҮЛЖЭЭ
2026-06-16 07:00:00
БИ ДЕРЕВНИЙ ХҮҮХЭД
2026-06-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |