• Өнөөдөр 2025-03-18

А.Амбасэлмаа: Коронавирусийн 39 тохиолдол бүртгэгдэж, дотоодын халдвар 656 боллоо

2020-12-27,   592

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаарх ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 14646 хүнд шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Үүнээс 38 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос халдварласан байна. Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Манай улсад давхардсан тоогоор 443 мянган хүн коронавирус илэрүүлэх шинжилгээнд хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар 1121 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 656 нь дотоодод бүртгэгдсэн халдвар байна. Батлагдсан тохиолдлоос 711 хүн эдгэрч, 400 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж буй иргэдийн гурван хүний биеийн байдал маш хүнд, долоон хүний бие хүнд, 57 хүний бие хүндэвтэр байна” гэлээ.

 


А.Амбасэлмаа: Коронавирусийн 39 тохиолдол бүртгэгдэж, дотоодын халдвар 656 боллоо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188