• Өнөөдөр 2025-03-18

Зам тээврийн ослоор нэг хүн амиа алдаж, есөн хүн гэмтжээ

2020-12-25,   367

Арванхоёрдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 815 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 662 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
 
Энэ сарын 24-ний 00:45 цагийн орчим Дундговь аймгийн Өлзийт сум 2-р багийн нутаг дэвсгэр шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэйн амь нас хохирсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
 
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 
 
Явган зорчигч мөргөх хэлбэрээр –3
Мөргөлдөх хэлбэрээр-6
Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
 
Мөн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 103 зөрчил ирлүүлсний 61 нийслэлд, 42 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.
 
Нийслэлийн хэмжээнд энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 14 тохиолдолд бүртгэгдсэн байна.
 
Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлээс сэргийлж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Зам тээврийн ослоор нэг хүн амиа алдаж, есөн хүн гэмтжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188