• Өнөөдөр 2025-03-18

Махны үнэ 300-1500 төгрөгөөр өсжээ

2020-12-25,   432

Хүчит шонхор захад өглөөний 07:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500, хонины цул мах 8500 төгрөг, үхрийн ястай мах 11000 төгрөг, үхрийн цул мах 12000-13000 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7800 төгрөгийн үнэтэй байна. Махны бөөний үнийн хувьд хонины мах 6800-7000, үхрийн мах 8000-8500, адууны мах 6500, ямааны мах 5000-5500 төгрөгийн үнэтэй байна.
 
Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн цул махны үнэ 1500 төгрөгөөр, ямааны махны үнэ 300 төгрөгөөр тус тус өссөн байна.
 
Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны доод үнэ 300 төгрөгөөр, ямааны махны дээд үнэ 300 төгрөгөөр тус тус өссөн байна.
Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 12 тонноор буурч 81 тонн нийлүүлэгдсэн байна.

Махны үнэ 300-1500 төгрөгөөр өсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-25 11:40:57
    zochin: uchigdur uur sait deer baisan medee bna huulj bichehee boli zalhuu yum uu chi hunii medee huulaad ajil hiisen boloh gej yadah yum uuruu ochood survaljlaach
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188