• Өнөөдөр 2025-03-18

ЗУРХАЙ: Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2020-12-25,   709

Аргын тооллын 12 сарын 25, Сугар гараг. Билгийн тооллын 11, Гоё хүүхэн одтой, хар бар өдөр.

Наран ургах, шингэх: 08.41-17.04
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Төмөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

ЗУРХАЙ: Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188