• Өнөөдөр 2025-03-18

Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн жилийнхээс давжээ

2020-12-24,   688

Цаг уур, орчны шинжилгээний газрын судалгаагаар Улаанбаатар хотын агаар дахь хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, РМ10, РМ2,5 тоосонцор гэсэн дөрвөн төрлийн бохирдуулагч бодисын агууламж  өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй гарчээ.

Агаар бохирдуулагч бодисын хэмжээ ихэссэн нь дараах дөрвөн шалтгаантай гэж тооцоолсон байна.
 
Үүнд: 
 
1. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн сайжруулсан шахмал түлшний хэрэглээ өмнөх оны 10, 11, 12 сарын түлшний хэрэглээтэй харьцуулахад 41 хувиар нэмэгдсэн.
2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой иргэн бүр гэртээ каринтилагдаж, галлагаа нэмэгдсэн.
3. Монгол орны нутаг дээгүүр өндөр даралтын орон тогтвортой оршсоноос температурын инверс бүрэлдэж, 700 гаруй метрийн зузаантай инверсийн давхарга тогтсон.
4. 2019 оны мөн үетэй харьцуулахад агаарын температур -5 градусаар хүйтэн, 0.1м/с-р салхины хурд бага, хур тунадасгүй байна.
Эх сурвалж: НМХГ

Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн жилийнхээс давжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188