• Өнөөдөр 2025-03-18

Манай улс гадаадаас нийт 21,729 иргэнээ татан аваад байна

2020-12-24,   491

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 21-нийг хүртэл 111 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэн 21.092, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6.637 буюу нийт 27.729 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.
 
Тусгай үүргийн нислэгээр татан авсан  21.092 иргэний 3373 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 2013 нь эрүүл мэндийн шалтгаантай иргэн, 2278 нь өндөр настан, 627 нь жирэмсэн, 861 нь энхийг сахиулагч, 11.940 нь санхүүгийн хүндрэл болон хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.
 
Харин энэ сард хийгдсэн дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр 507 иргэн эх орондоо ирж, тэдгээр иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Амар”, “Кемписки”, “Тайж” зочид буудалд тусгаарлаад байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Манай улс гадаадаас нийт 21,729 иргэнээ татан аваад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188