Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагдах Естийн халуун рашааны орчимд хүн нас барсан тухай дуудлага арванхоёрдугаар сарын 21-ний 13:00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Төв аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүн Естийн рашааны Бага чулуут гэдэг газарт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр 16:00 цагийн үед очсон гэнэ. Хэргийн газарт очиход таван хүн гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй амиа алдсан байжээ. Учир битүүлгээр амиа алдсан иргэд нь Хан-Уул дүүргийн XI хороонд оршин суудаг Э, Б, О, Э нар болохыг тогтоогоод байна. Урьдчилсан байдлаар талийгаач нар майханд хоноглохдоо ахуйн гааз ашигласны улмаас угаартаж нас барсан гэж үзээд байгаа гэнэ.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээллэх болно.
| Естийн халуун рашааны ойролцоо таван залуу амиа алджээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |