Нью-Йорк хотноо 2002 оны есдүгээр сарын 9-ний өдөр болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Оролцогч улсуудын Ассамблейгаас “Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээр”-ийг баталсан.
Энэхүү хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, соёрхон баталлаа. Тус хэлэлцээрийн дагуу ОУЭШ-ийн Ромын дүрмийн Оролцогч улсуудын Ассамблейн чуулганаас сонгогдсон шүүгч, прокурор зэрэг ОУЭШ-ийн ажиллагаанд оролцогчид Дипломат харилцааны тухай Венийн конвенцид заасан дипломат төлөөлөгчийн нэгэн адил дархан эрх, эрх ямбыг эдлэх юм. Ийнхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улс ОУЭШ-ийн Ромын дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм.
Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг баталлаа |
|
2025-08-03 13:20:03
2025-08-03 13:09:08
2025-08-03 12:59:46
2025-08-03 12:33:18
2025-08-03 12:03:38
2025-08-03 11:49:01
2025-08-03 11:36:56
2025-08-03 11:36:01
2025-08-03 11:31:35
2025-08-03 11:30:27
2025-08-03 11:25:24
2025-08-03 06:00:53
2025-08-03 06:00:00
2025-08-02 11:49:27
2025-08-02 09:45:42
2025-08-02 09:14:24
2025-08-02 08:40:25
2025-08-02 08:17:14
2025-08-02 07:20:03
2025-08-02 07:00:00
2025-08-02 07:00:00
2025-08-02 07:00:00
2025-08-02 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |