БШУЯ-аас нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл, цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл, тоон мэдээллийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлд наймдугаар сарын 1-нээс эхэлсэн. 2022-2023 оны хичээлийн жилээс эхлээд эцэг, эх асран хамгаалагч тухайн тойргийнхоо сургууль, цэцэрлэгт цахимаар бүртгүүлж эхэлсэн. Улсын хэмжээнд энэ хичээлийн жил цэцэрлэгийн насны 302226 хүүхэд байгаа. Үүний 142798 нь Улаанбаатар хотын цэцэрлэгт хамрагдах статистик байгаа. Өнөөдрийн байдлаар 89999 хүүхэд системд бүртгүүлсэн байна. Энэ жил наймдугаар сарын 1-нээс эхлэн бүртгэл явуулахад хаягийн бүртгэл өнгөрсөн жилүүдээс илүү цэгцэрсэн байна. Хаягийн бүртгэлтэй холбоотой санал гомдол бага ирж байна. Хаягийн бүртгэл нь баталгаажаагүй, гэнэтийн шилжилт хөдөлгөөн хийсэн, түр оршин сууж байгаа иргэдийн бүртгэлийг хоёрдох бүртгэлээр буюу есдүгээр сарын 11-нээс эхэлж бүртгэнэ. Өнгөрсөн жил 141023 хүүхдээс 130000 хүүхэд нь гурван үе шатны бүртгэлийн хугацаанд бүртгүүлсэн. Үүнээс 2000 хүүхэд нь хуваарилагдсан цэцэрлэг, бүртгүүлсэн дүүргийн цэцэрлэгтээ яваагүй. Өнгөрсөн жил нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж 90 хувьтай болсон. Ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцагчийн тоо энэ жил 40 мянгаар хүүхдээр нэмэгдэх урьдчилсан тоон үзүүлэлт байгаа. 73900 орчим хүүхэд нэгдүгээр ангид бүртгүүлэх урьдчилсан тооцоо байна. Энэ нь ойрын гурав хүртэлх жилийн хугацаанд ЕБС-ийн ачаалал нэмэгдэх магадлалтай байгаа. Нийт 20 мянга гаруй хүүхэд нь нийслэлд суралцана. Иймээс сурагчдын нийслэлийн сургуулиудын ачааллын бууруулах гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх чиглэл гаргаж, ажиллаж Засгийн газрын тогтоол гаргуулсан. Цэцэрлэгийн хүрээнд 100-300 хүртэлх хүүхэд дээр түрээсийн байранд байрлуулах зохицуулалт хийж болдог. Гэтэл ЕБС-ийн сургуулийн хувьд 1000-3000 хүүхдийн хичээлийн байрыг шийдвэрлэх асуудал тулгардаг. Тиймээс хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газраас тогтоол гаргуулсан. Сургуулийн бүртгэл цэцэрлэгээс илүү олон онцлогтой. Улсын бүртгэлийн систем дээр байгаа мэдээлэл дээр үндэслээд сургуулиуд дээр хамран сургах тойргийн дагуу бүртгүүлэх боломжтой сургуулиудыг харагдах ба эцэг, эхчүүд зөвхөн баталгаажуулна.Сургуулиуд урьдчилсан бүртгэл хийсэн байгаа. Эцэг эхчүүд наймдугаар сарын 15-25-ны өдрүүдэд цахим системээр нэвтэрч баталгаажуулна.
Хамран сурах тойрог тогтоогүй өөрөөр хэлбэл шилжих хөдөлгөөн хийгдсэний улмаас хамран сурах сургууль тодорхойгүй тохиолдол байгаа. Энэ тохиолдолд хаягийн шилжилт хөдөлгөөн хийснээс 24 цагийн дараа сургуульдаа хандах хэрэгтэй. Хэрэв хаягийн мэдээлэл тодорхойгүй бол сургуулиуд таны хүүхдийн хүлээн авах боломжгүй. Мөн “Хамран сурах сургуулиуд нь таны хүүхдийн элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна” гэж байвал та баталгаажуулалтаа хийсэн сургууль улсын бүртгэлээс ирсэн мэдээллийн харж хянаж байгаа гэсэн үг. Дараагийнх нь “Түр түдгэлзүүлсэн төлөв” энэ нь хамран сурах сургууль нь түдгэлзүүлсэн. “Татгалзах” энэ нь улсын бүртгэлийн систем дээр байхгүй , бусад маргаантай тохиолдолд татгалзаж, эцэг эхэд мэдэгдэнэ. Бид хоёрдох жилдээ цахим систем дээр Улсын бүртгэлийн мэдээллийн систем, Үндэсний статистикийн хорооны мэдээллийн систем, Газрын харилцаа, геодез, зураг зүйн албаны байршлын системүүд хоорондоо мэдээлэл солилцож элсэгчийн бүртгэлийг хийж байгаа. Сургуулийн ачааллыг бууруулах ажлын хүрээнд 22 сургууль дээр сургуулийн зориулалтаар ашиглах боломжтой түрээсийн байрыг шийдвэрлэсэн байна. Хөрөнгө оруулалтын ажлын эрчимжүүлж 21 объект дээр онцгой анхаарал хандуулж 2023 онд багтааж ашиглалтад оруулж, 6000 сурагчийн суудлыг энэ онд багтааж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн 32 сургуулийг 7.4 тэрбум төгрөгөөр сургуулийн дотоод анги танхимыг тохижуулж байна. Ингэсээр нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй, ачаалал өндөртэй 47 сургуулийн 33 мянган хүүхдийн асуудлыг арван нэгдүгээр сар гэхэд бүрэн шийднэ6
Энэ жил дадлагажигч багшийг ажиллуулах боломжтой болсон. Энэ хүрээнд багш бэлтгэдэг их сургуулийн төгсөх курсийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулна. Ахлах ангийн сонгон судлах хичээлийг цахимаар зохион байгуулах зохицуулалт хийж байна. Ингэснээр багшийн хүрэлцээ хангамжийг нөхөх боломжтой гэж харж байна. Өнгөрсөн хичээлийн жил 700 орчим бага ангийн багш дутагдахаар хичээлийн жилийг эхлүүлсэн. Эсрэгээрээ 620 бага ангийн багш бэлтгэгдэж төгсөх судалгаа гарсан юм. Энэ хооронд 70 гаруй багшийн зөрүү үүссэн. Багш мэргэжилтэй боловч өөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа, тэтгэвэрт гарсан ч ажиллах боломжтой багш нарын судалгааг гаргаж, дээрх тоог нөхөж ажилласан. Мөн МУБИС-тай холбогдох тохиргоог хийж дөрөвдүгээр курсийн оюутнуудыг багш нөхөгдөх хугацаанд дадлагажигч багшаар ажиллуулсан” гэв.
| Т.НЯМ-ОЧИР: Ахлах ангийн сонгон судлах хичээлийг цахимаар зохион байгуулах зохицуулалт хийнэ |
|
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |