Хотжилтоос үүдэлтэй тоосжилт, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд Чингэлтэй дүүргийн ЗДТГ, ИТХ-аас санаачлан Хөрсний бохирдол “Асуудал-Шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар нээж үг хэллээ.
Тэрбээр “Манай Чингэлтэй дүүрэг 24 хороотой. Үүнээс 18 хороо нь гэр хорооллын бүс. Бид дүүргийнхээ хэмжээнд шийдэх асуудлаа эрэмбэлэн хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Ингэж санал солилцох бүрд агаар хөрсний бохирдол, ил жорлон тулгамдсан асуудал болж байгааг иргэд хэлдэг. Иргэдийнхээ амьдрах нөхцөлийг сайжруулж, гэр хороололд ая тухтай амьдрах нөхцөлийг хангахыг тулд бид энэ онд хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллана. Тухайлбал, өчигдөр дүүргийн хэмжээнд айл бүр хашаандаа мод тарих аяныг эхлүүллээ. Энэ жил 1000 айлын хашааг моджуулах бол ирэх жил 2000 айлын хашаанд мод тарихыг зорьж байна. Дараагийн алхам нь нүхэн жорлонгоос салах боломжийг эрэлхийлж байна. Судлаачдын үзэж байгаагаар Улаанбаатарын хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр нь нүхэн жорлон гэдгийг тогтоосон. Нийслэлийн төвийн долоон дүүргийн хэмжээнд нийт 144,992 ширхэг нүхэн жорлон байна. Үүний 22700 орчим нь манай Чингэлтэй дүүрэгт байна. Хүний эрүүл мэндээс гадна гадаргын болон гүний усыг бохирдуулах эрсдэлтэй хөрсний бохирдол, тоосжилтыг арилгаж, шийдэхийн тулд жорлонгоо сайжруулах ёстой. Манай дүүргийнхэн хөрсний бохирдлыг асуудал болгож, шийдэл ярилцаж байгаа энэ мөчид Монгол Улсын Засгийн газраас “Гэр хорооллын сэргэлт” төслийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулж, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахлаж байгаа. Тиймээс гэр хорооллын орчныг сайжруулах, амьдрах таатай орчныг бий болгоход “Гэр хорооллын сэргэлт” төсөл бидний өнөөдрийн хэлэлцүүлгээс гарах санал, шийдлүүдээ хэрэгжүүлэхэд бодлогын томоохон дэмжлэг, түшиц онцгой ажил хэрэг болно гэж итгэж байна” гэлээ.
“Шинэ сэргэлт-Чингэлтэй” уриатай энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Их хурлын Тамгын газар, БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, НЗДТГ, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран зохион байгууллаа.

| Чингэлтэй дүүрэгт айл бүр мод тарих аян эхлүүллээ |
|
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |