• Өнөөдөр 2025-04-25

ҮСХ:Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 2.7 их наядаар нэмэгдсэн

2023-05-15,   504

       Мөнгөний нийлүүлэлт 2023 оны дөрөвдүгээр сард 30.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр буюу 9.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж 39 хувиар,
  • Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.3 их наяд төгрөг болж 7.2 хувиар тус тус өссөн байна.

Ханшийн тухайд:

  • Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3,496.41 төгрөг,
  • Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 507.64 төгрөг,
  • Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 43.05 төгрөг байна.

 


ҮСХ:Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 2.7 их наядаар нэмэгдсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188