• Өнөөдөр 2025-05-16

УБТЗ өнөөдрөөс эхлэн зорчигч болон экспортын ачаа тээврийн нэгдсэн үнээр үйлчилнэ

2022-11-01,   381

       УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг орон нутгийн, олон улсын зорчигч тээврийн галт тэргээр зорчих тарифаа 50 хувиар нэмсэн. Мөн тээвэрлэлтийн үнээ нэмжээ.Тус ХНН зарим ачаа тээврийн бүлэг, зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлтээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт илгээсэн байна. ШӨХТГ Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас холбогдох санал авчээ.
 
    Ингээд хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй, хэвээр үлдээхээр шийдсэн байна. Харин экспортын ачаа тээвэр, зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг дараах хувиар индексжүүлжээ:
 
Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%
Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%
Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%
Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%
Орон нутгийн, олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг 50%-иар индексжүүлнэ.

УБТЗ өнөөдрөөс эхлэн зорчигч болон экспортын ачаа тээврийн нэгдсэн үнээр үйлчилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188