Монгол Улсын Соёлын яам, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран “Хүүхдийн уран зохиолын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Хүүхдийн төв номын сан дээр зохион байгуулж, хуралд Монголын Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Т.Галсан болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн эрдэмтэн судлаачид, ЕБС-ийн багш, хүүхдийн зохиолчид оролцов.
Эрдэм шинжилгээний хуралд Д.Цэвээндорж “Монголын хүүхдийн уран зохиолын хөгжил: Оноо сургамж”, О.Сундуй “Хүүхдэд зориулсан яруу найргийн онцлог, чиг хандлага”, О.Шинэбаяр “Өнөөгийн хүүхдийн утга зохиолын хэл ба адилтгал, зүйрлэл”, Д.Батжаргал “2000 оноос хойших хүүхдийн өгүүллэгийн туурвил зүйн асуудалд”, Т.Пүрэвсүрэн “Сургуулийн өмнөх насны хүүхдийн зохиолын цахим санд суурилсан үгийн сангийн судалгаа”, Д.Боролзой “Цахим орчин ба хүүхдийн утга зохиол”, А.Амардалай “Бага ангийн сурах бичиг дэх хүүхдийн зохиолын сонголт ба чанар”, Б.Мөнх-Эрдэнэ “XXI зууны хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн бүтээлийн хөгжил, төлөвшил”, Б.Баярмаа “Хүүхдийн уран зохиолын судлал шүүмжийн зарим асуудал”, Н.Хишигсүрэн, С.Үүрийнтуяа нар “Хүүхдийн утга зохиолд хүүхдийн орчин тусаж ирсэн нь”,Б.Одончимэг, Б.Сосорбарам нар “Хичээлээс гадуурх уншлагын ач холбогдол” зэрэг илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Эрдэмтэн судлаачид 2000 оноос хойших монголын хүүхдийн уран зохиолыг тусгайлан судалж, өнөөгийн байдал, төлөв чиг хандлагыг хүүрнэл зохиол, шүлэг яруу найраг, тайз дэлгэцийн бүтээлээр жишээлэн илэрхийлж, судалгаанд тулгуурлан хэлэлцүүлснээрээ онцлог болсон юм.
Эрдэм шинжилгээний хурлаас хүүхдийн зохиол бүтээлийн чанар чансаа, хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон төрөл зүйл, төрөл зүйлдээ тохирсон хэл, найруулгатай бүтээл гаргахыг нийт хүүхдийн уран бүтээл туурвигчдад уриалав. Хурлын үеэр 2000 оноос хойш хэвлэгдсэн хүүхдэд зориулсан номын үзэсгэлэн, хүүхдийн зохиолчдын тухай баримтат кино үзүүлж сонирхууллаа.
| “Хүүхдийн уран зохиолын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо |
|
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |