Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, сайдын зөвлөх Б.Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцов.
Улс орон даяар "Хүнсний хувьсгал"-ыг эрчимтэй өрнүүлж, дэвшүүлсэн зорилго зорилтоо ажил хэрэг болгохын төлөө салбар яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, жижиг, дунд үйлдвэрийн бодлого, хэрэгжилт, мал эмнэлгийн салбарын тогтолцоо, цаашдын чиглэлийн талаар танилцууллаа. Сүхбаатар аймгийн удирдлагууд, иргэд, малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд нээлтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, "Хүнсний хувьсгал"-д нэгдэж хичээл зүтгэлээ гарган, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Х.Болорчулуун: Тогтоол шийдвэр батлах, батлалцах нэг хэрэг. Харин ажил хэрэг болгоход түүчээлэх өндөр үүрэг хариуцлага бидний өмнө байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн нь салбар яамны баримталж байгаа ажлын зорилго төлөвлөгөөнд тусгалаа олж, бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө шуурхайлан ажиллаж байна. Миний бие УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг дэмжиж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын тухай 36 дугаар тогтоол гаргах ажлын хэсгийг ахлан ажилласан юм. Энэхүү тогтоолоо зөвхөн цаасан дээр үлдээхгүй ажил хэрэгч, бүтээлч, бүрэн хэрэгжих нөхцөлийг хангах зорилгоор дөрвөн жилийн хугацаанд 1.7 их наядын санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуйн болон хүнс үйлдвэрлэгч нартаа олгохоор шийдвэрлэж байлаа.
2023 онд гэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 138 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан. Тогтоол шийдвэр батлах, батлалцах нэг хэрэг. Харин ажил хэрэг болгоход түүчээлэх өндөр үүрэг хариуцлага миний, бидний өмнө байна. Цаг хором бүрийг ашиглан зөвхөн хэлэх биш хэрэгжүүлэн ажиллах болно." гэсэн юм.
"Баян тал" үйлдвэр Иран улс руу халал аргаар боловсруулсан мах экспортолж байна
Сүхбаатар аймагт мах боловсруулах чиглэлээр долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа "Баян тал" үйлдвэрийн үйл ажиллагаатай ажлын хэсэг танилцлаа. Тус үйлдвэр малын махыг ангилан ялгаж, савлан нийслэлийн хэрэглэгчдэд борлуулахаас гадна Иран улс руу хурганы махыг халал аргаар боловсруулан нийлүүлж байна. Нэг өдөрт 500 бог, 100 бод боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр улирлаас хамааран 40-70 хүнийг ажлын байраар хангаж байна.
Цаашид нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн саадгүй экспортлох үүд хаалгыг нээж өгөхөд төрөөс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Салбар яамнаас малыг амьдаар нь экспортлохоос илүү дотооддоо нэмүү өртөг шингээн боловсруулсан, олон улсын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гаднын зах зээлд нийлүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.
Баялаг нарийн боовны цех хөнгөлөлттэй зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлжээ
"Баялаг" нарийн боовны цех 2001 онд хоёр хүний орон тоотойгоор дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ажил үйлчилгээгээ эхэлж байсан бол одоо бүтээгдэхүүнийхээ амт чанарыг сайжруулж, жил бүр 6-8 нэр төрлийн бүтээгдэхүүн нэмэн үйл ажиллагаагаа өргөтгөж байна. Тус цех 2013 онд ЖДҮХСангаас 100.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаар ажлын байраа өргөтгөх, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх боломж бүрджээ.
Энэ жил Сүхбаатар аймаг 1300 тонн төмс, хүнсний ногоо хураан авчээ
Сүхбаатар аймаг өнөөдрийн байдлаар 800 тонн төмс, 500 тонн хүнсний ногоо хураан авсан нь хүн амын хэрэгцээт төмсний 34.3 хувь, хүнсний ногооны 8.6 хувийг хангаж байна. Өмнөх онтой харьцуулахад төмс 6.7 хувь, хүнсний ногооны хангамж 1.6 хувиар өсжээ. Хүн амын хүнсний хэрэгцээнд 5284.1 тонн мах, 614 тонн гурилан бүтээгдэхүүн, 905.7 тонн түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн. Ингэснээр махны хэрэгцээг 100 хувь, гурилан бүтээгдэхүүний 18 хувь, түүхий сүүний хэрэглээний 30 хувийг хангаж байна.
| Сүхбаатар аймаг “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд нэгдлээ |
|
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |