• Өнөөдөр 2025-05-16

Г.ЭРДЭНЭБИЛЭГ: БНСУ-ын албанаас тоглолтоо цуцлах шаардлага ирээгүй учир бид сүүлийн тоглолтоо хийсэн

2022-10-31,   409

          БНСУ-ын Сөүл хот, Итэвон дүүрэгт  халлоуиний баяр тэмдэглэж байсан хүмүүс хэт их бөөгнөрч, шахцалдсанаас 151 хүний амь эрсэдсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор манай улсан "Тоонот" студийн баг хамт олон БНСУ-д гурван өдөр хийхээр товлосон байсан. Улмаар тэднийг тус улсад гарсан үйл явдлыг үл харгалзан сүүлийн тоглолтоо хийлээ хэмээн олон нийт бухимдаж байгаа билээ. Тэгвэл энэ талаар  "Дижитал" хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эрка  өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийллээ.
 
     Тэрбээр "Энэ сарын 29-ний болсон үйл явдалд бид харамсаж байгаа. Хүний амь эрстэхэд хөөрч баясаад байх хүн байхгүй байх. Бид 30-ний өдрийн тоглолтыг цуцлахаар хоорондоо ярилцсан. БНСУ-ынхаа хууль дүрмийг дагья хэмээн холбогдох байгууллагуудтай нь ярилцаж үзсэн. Онцгой, цагдаа гээд олон газраас мэдээлэл авахад цуцал гэж хориглоогүй. Хэлсэн бол бид хүлээж авахад бэлэн байсан. Төрийн, төрийн бус байгууллагууд цуцлах шаардлага байхгүй гэсэн тул нэгэнт зориод ирсэн юм чинь гээд бид сүүлийнхээ тоглолтыг хийсэн. Тоглолтод ирсэн монголчуудаасаа тоглолтыг цуцлаад бүгд тарах уу, тоглолтоо хийх үү хэмээн саналыг нь ч сонссон. Тоглолт эхлэхийн өмнө Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөх гээд хүн ирсэн. Тайзан дээр гараад үг хэлсэн. Биднийг тоглолтын өмнө заналхийлээд гарсан" гэв.
 
    Тэгвэл Монголоос тус улсад суугаа Элчин сайдын яам харин дараах мэдэгдлийг гаргажээ.
 
       Мэдэгдэлд "2022 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо. Суугаа орны төр засаг, ард иргэд, дэлхийн улс орнууд болсон хэрэг явдалд эмгэнэн гашуудаж, сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна. Энэхүү хүнд цаг үед бид солонгос анд нөхөдтэйгөө хамт бөгөөд манай улсын иргэд та бүхэн оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг уриалж байна" гэжээ.

Г.ЭРДЭНЭБИЛЭГ: БНСУ-ын албанаас тоглолтоо цуцлах шаардлага ирээгүй учир бид сүүлийн тоглолтоо хийсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188