• Өнөөдөр 2025-05-16

Г.ЗАНДАНШАТАР БНСУ-ЫН АРД ТҮМЭНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ

2022-10-31,   313

     Сөүл хотын Итаевон дүүргийн нарийн гудамжинд Halloween” буюу сүнсний баяр тэмдэглэхээр олон хүн цугласны улмаас осол гарч 151 хүн амь үрэгдсэн.

      Тиймээс БНСУ-ын ард түмэнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эмгэнэл илэрхийллээ. Тэрээр "Монгол Улсынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа БНСУ-ын ард түмэнд, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ үед гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн  олон хүнийг хурдан эдгэрэхийг хүсэж байна. Энэхүү эмгэнэлт цаг үед Монгол Улс БНСУ-тай хамт байх болно" гэжээ.


Г.ЗАНДАНШАТАР БНСУ-ЫН АРД ТҮМЭНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188