НИТХ-ын дарга асан, 60 тэрбумын хэрэгт холбогдсон улс төрийн хоригдол асан Ц.Сандуйг хүн төрөлхтний бэлэг тэмдэг болсон "Бээжин-2022" өвлийн олимпод туг барьж явааг хараад монголчууд үнэндээ мэл гайхаж, зарим нь "Монголд үүнээс өөр туг барьчих тамирчин, дарга, цэрэг олдохгүй байна гэж үү. Л.Оюун-Эрдэнэд үүнээс өөр хүн олдоогүй гэж үү дээ" хэмээн ундууцаж байлаа. Учир нь, тэрбээр МАН-ын “автор” мэт болсон 60 тэрбумын хэрэгт холбогдож, 2019 оны хоёрдугаар сард намаасаа хөөгдөж, дөрвөн жилийн ял сонсож явсан улс төрийн "хоригдол" нэгэн билээ.
.jpg)
Цагтаа Ц.Сандуйг өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын фракц М.Энхболдын фракцтай нь хамт олны өмнө "60 тэрбумын схемчин, төсвийн мөнгийг хууль бусаар хулгайлагсдын нэг" хэмээн цоллож, нүүр хийх газаргүй болгож явсан билээ. Гэтэл өдгөө дэлхий нийтийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпын тугаа түүгээр бариулан алхуулж, өөрөө түүнийг нь стадионы суудлаас харж сууна. Улс төрд битгий хэл төрийн албанд багтах шингэх завсаргүй болтол нь түүнийг гэм буруу, худал хуурмагийг илчилж, хууль, хяналтын байгууллагаас "Оргон зайлж болзошгүй тул саатуулан шалгана" хэмээн баривчилж асан түүнд хэн Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн хэмээх албан тушаал олгосон нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татаж буй. Ямартай ч Монголын улс төр нэгэн цагт Монгол төрийн босгоор алхуулж болохгүй эсэргүү, төрд тэрслэгч мэтээр шалгаж, ярьж, цоллож, шийтгэж асан хүмүүсээ эргээд төрийн хийгээд томоохон албан тушаалд томилсоор байгаа цагт шинэчлэл, шударга ёс мөд тогтохгүй биз ээ.

Ц.Сандуй 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн нэгдүгээр сургууль, 31 дүгээр сургууль, ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, Статистикийн дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистр, Англи, Орос хэлтэй. 1997-2012 онд Нийслэлийн газрын албанд төрийн байцаагч, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд дарга, албаны дарга, Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. Мөн 2012 оны наймдугаар сараас Нийслэлийн Монгол Ардын намын даргаар, 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байв. Тэрбээр өдгөө Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын триатлоны холбоог удирдаж байгаа аж. Түүнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн гэх.

Тэрбээр 2019 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “38 сая 940 мянган төгрөгийн орлоготой. Тэрбум 487 сая төгрөгийн дөрвөн орон сууцтай, нэг зуслангийн байшинтай, 174 сая 200 мянган төгрөгийн автомашин, мотоциклтой, 11 сая төгрөгийн малтай, 45 сая төгрөгийн газартай, “Гүнтүшан хаан” ХХК, “Алтан тойг” ХХК, Эрдэнэс тавантолгой ХХК-аас хувьцаа эзэмшдэг” гэжээ.
Ц.Сандуй өвлийн олимпод туг барьж явахаас гадна олимпод оролцох баг тамирчдад наадмын нээлт болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас, хэрэглэлийг гардуулан өгсөн юм.

| Хоёр жилийн өмнө улс төрийн эсэргүү байсан Ц.САНДУЙ өвлийн олимпын эв нэгдлийг илэрхийлэх тугч болов |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |