Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, олон тэрбумын зээл авсан хэрэгт УИХ-ын 49 гишүүн нэр холбогдон шалгуулж байсан. Тэдний дийлэнх нь банк бус санхүүгийн байгууллагатай, хамаарал бүхий этгээдүүдийнхээ ААН-ээр болон өөрийн эзэмшдэг компаниараа зээл авдаг байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг. ЖДҮ-ээс зээл авсан УИХ-ын зарим гишүүдийг дурдвал, 2019 оны байдлаар тухайн үеийн Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Байгаль орчин, аялал зуучлалын сайд Н.Цэрэнбат, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, МАН-ын Ерөнхий нарийн бичиг Д.Амарбаясгалан, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, УИХ-ын гишүүн болох Д.Сумъяабазар,.Болорчулуун, Ж.Энхбаяр, Б.Батзориг, Н.Учрал, Б.Ундармаа, Я.Содбаатар, А.Сүхбат, Б.Саранчимэг, Н.Оюундарь, Б.Баттөмөр, Г.Солтан, Л.Энхболд, О.Батнасан, Д.Дамба-Очир, Г.Тэмүүлэн, Б.Наранхүү тэргүүтэн улсын мөнгийг хувьдаа ашиглаж байв. Тэдний энэ увайгүй үйлдэл иргэдийн дургүйг хүргэж, зээл аваагүй гишүүд болон намын бүлгийнхэн тэдэнд хариуцлага тооцохыг онцгойлон анхааруулж байсан юм. Бид энэ удаад 2017-2018 онд авсан зээлээ хугацаанаас нь өмнө буцаан төлж, хариуцлага хүлээсэн зарим албан тушаалтнуудыг танилцуулж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.СОЛТАН: 950 САЯ ТӨГРӨГӨӨ ЭРГҮҮЛЭН ТӨЛЖ, ГУРВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВАВ
УИХ-ын гишүүн асан Г.Солтан 2018 оны зургадугаар сарын 14-Нд ЖДҮ-ийн сангаас өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-даа 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Улсын бүртгэлийн Ерөнхий газарт түүний нэр дээр бүртгэгдсэн “Монгол Шаазан” ХХК-нь мах махан бүтээгдэхүүн үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тухайн үед “малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар зээл авч байв. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн оны долдугаар сард болж УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноосон байдаг. Тэрбээр зээлээ хугацаанаасаа өмнө эргүүлэн төлсөн байдаг.
-ХХААХҮ-ИЙН САЙД АСАН Б.БАТЗОРИГ ӨӨРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ХОЁР КОМПАНИЙН НЭР ДЭЭР ЖДҮ-ИЙН САНГААС АВСАН ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ЭРГҮҮЛЭН ТӨЛЖЭЭ-

2018 оны зургадугаар сарын 8-нд тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаал хашиж байсан Б.Батзориг өөрийн хамаарал бүхий хоёр компанийн нэр дээр гурван тэрбум төгрөгийн зээл авсан нь нотлогдсон байдаг.
Мөн түүний хамаарал бүхий гэх “Наму Дэвжих” компани 2018 оны зургадугаар сарын 14-нд ЖДҮ-ийн сангаас 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. “Наму Дэвжих” нь дээр дурдсан “Тээвэр ачлал”-тай нэг байранд үйл ажиллагаа явуулдаг байна. Тэгвэл сайд асан Б.Батзориг өөрийн хамаарал бүхий хоёр компанид ЖДҮХ-ийн сангаас гурван тэрбум төгрөгийг эргүүлэн төлжээ. Түүнийг сайдын албан тушаалаас нь түдгэлзүүлж, шүүхээс 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэл оноосон байдаг.
-УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.УНДАРМАА ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН КОМПАНИДАА ЖДҮХС-ААС АВСАН 700 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛЭЭ БУЦААН ТӨЛЖЭЭ-
2016 онд УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүн асан Б.Ундармаа нь өөрийн эзэмшлийн "ДОКТОР МЭИК" ХХК-д 2017 оны хоёрдугаар сард 700 сая төгрөгийн ЖДҮХС-нд эргүүлэн төлжээ. 2018 онд Б.Ундармаагийн АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт нийт эзэмшдэг компанийнх нь үнэ цэнэ 128 тэрбумаар хэмжигдсэн байдаг. Ташрамд сануулахад, түүнд холбогдох уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сард болж нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 2.6 жил хорих ял оноосон байдаг.
2019 оны байдлаар ЖДҮХС-г хариуцдаг яам болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нар сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч байлаа. Мөн Засгийн газраас ЖДҮХС-гаас хувийн компанидаа зээл авсан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнг ажлаас нь түдгэлзүүлж, УИХ өөрийн харьяа Үндэсний Аудитын Газар, Засгийн газраас "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан аж.
Мөн 2019 оны нэгдүгээр сард Улсын Ерөнхий Прокурорын газраас ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан гэх үндэслэлээр УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нар байлаа. Өнгөрсөн хугацаанд ЖДҮДС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хөнгөлөлттэй зээл авсан гэх албан тушаалтнуудад хариуцлага тооцож байв. Тэгвэл ЖДҮХС-аас 2017,2018 онуудад зээл авсан ч хугацаанаас өмнө буцаан төвлөрүүлсэн зээлдэгчдийн жагсаалтад, Монгол Улсын ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчаар ажилладаг байсан Ш.Хонгорзул, Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал асан Ц.Амарсанаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан О.Батнасан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн асан Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат нар хугацаанаасаа өмнө зээлээ эргүүлэн төлж байжээ.
Тухайн үед Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, ЖДҮ-г хөгжүүлэх сангуудыг нэгтгэн өөрчлөх шийдвэр гарсан талаар мэдээлсэн. Тус шийдвэрийн дараа дээрх 49 гишүүний зарим нь өөрсдийн хамаарал бүхий, өмнө нь мэдүүлж байсан ББСБ-уудаа хөрөнгө орлогын мэдүүлгээсээ хассан байсан юм. Мөн ЖДҮС-аас зээл авсан УИХ-ын гишүүд “Тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэхийг зорьсон, тойргийн сонгогчдоо бодлогоор дэмжсэн” гэх мэт тайлбар өгсөн байдаг. ЖДҮДС-аас зээл авсан дээрх 49 гишүүний 15 нь цагаадсан гэх мэдээлэл байдаг.

| ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцсон уу |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |