• Өнөөдөр 2025-09-16

ДАРААГИЙН БАЙ НЬ “АНДЛАЛЫН ХӨШӨӨ”-НИЙ ЛУЙВРЫН ЭЗЭН Л.БАТСҮРЭН ҮҮ

2025-09-16,   358

         Намрын улс төр нанчилдаантай байна. Баахан хүнийг хорьж, цагдаад, “босоо” С.Ганбаатар хүртэл айдастай байна шүү дээ. Удалгүй УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн ойрын хүмүүс хүртэл ачигдсан сураг дуулдлаа. Тэгээд ч зогсохгүй, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, Х.Болормаа нарын бүрэн эрх дэнжигнэж, “дэвж” явна. Намрын чуулган наанаа инээж, цаанаа уйлсан улстөрчдийн сүрийг үзүүлсэн дүрээр эхэллээ. Ерөнхий сайдын суудлаасаа буугаад, сураггүй болсон Л.Оюун-Эрдэнэ гишүүний суудалд тухлаж, хаврын чуулганд харагдаагүй Х.Баттулга “Ээжийнхээ үгэнд орж байгаа” гэсээр Саарал ордонд ирлээ.

     Үүнээс гадна нийгмийг цочроосон аймшигт хэргүүд гарч байна. 16-хан настай охиныг хөнөөгөөд зогсохгүй цогцсыг нь цүнхэнд хийгээд цай ууж, бичлэг хийсэн гэмт хэрэгтэн, охиныхоо үхлийн үнэнийг олохоор дээлтэйгээ хатаж буй ээж монголчуудыг эмзэглүүлж байна. Худалдааны төв дотор нөхөртөө 23 удаа хутгалуулж, амиа алдсан цэл залуухан бүсгүйн шүүх хурал тун удахгүй болох гэж байна. Их сургуульд сурах гэж байсан 18 настай айлын ганц хүү мориноос унаад амиа алдчихлаа. Ийм “аймар”, харгис намар болж байна, Монгол Улсад.

       Хажуугаар нь, МАН-ын Нарийн бичгийн даргыг хахууль авсан, компанийн захирлын гарын үсгийг хууль бусаар ашиглаж, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгаж, цагдан хорилоо. МАН-ын “том”-чуудаас тэр дундаа ойрын хүмүүс нь энэ талаар ганц ч үг дуугарсангүй. Үгүй ядахдаа “Тун удахгүй үнэн тогтоогтогдож, учир нь олдоно” гэх жижүүрийн үг ч унагасангүй. Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Ж.Эрхэмбаатарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Эндээс хуулийнхны дараагийн бай хэн байх вэ. Энэ асуулт аль ч бүлэглэлийн хэнийг ч айлгаж байж мэдэх өдрүүд өнгөрч байна. Тэгвэл дараагийн бай нь “Андлалын хөшөө”-ний луйврын эзэн Л.Батсүрэн гэгч байж болзошгүй байх нь. Учир нь, түүнийг Ерөнхий сайд асан, УИХ-ын дарга хоёр “бүлэглэл”-ээсээ улс төрийн “гал тогоо” руу зүтгүүлж байгаа сураг бий. Ийм учраас тэр саарал байшингийн дараагийн бай байж мэдэх бололтой.

АТГ-ЫН БАЙ БУЮУ “АНДЛАЛЫН ХӨШӨӨ”-НИЙ Л.БАТСҮРЭН

Л.Батсүрэнийг АТГ-т дуудагдах, бүүр ачигдаж болох баримтыг эргэн сануулж байна. Өмнө нь ч тэр баригдаж, ачигдаж байсан түүхтэй нэгэн. Тодруулбал,  2018 онд газар тариалангийн ЖДҮХС-аас Л.Батсүрэнгийн “Жаргалант харвест” ХХК 1,2 тэрбум төгрөгийг хууль бусаар авсан асуудалд орооцолдож, түүнийг АТГ-аас баривчилж байлаа.

  Тэгвэл Л.Батсүрэнгийн одоо цагт АТГ-т дуудагдах шалтгаан нь “Андлалын хөшөө”-ний луйварын хэрэг байж болзошгүй нь. Тодруулбал, 2021 онд Хэнтий аймгийн Батноров суманд бариад, буцаагаад нураасан “Андлалын хөшөө”-г Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний хамаарал бүхий этгээд Л.Батсүрэн гэгч нь “Хос санаа” ХХК-иар дамжуулан гүйцэтгэсэн байдаг. Ингэхдээ 1.9 тэрбумын тендерийг өрсөлдөгчгүйгээр авч, мөн л өрсөлдөгчгүйгээр хөшөөгөө нурааж байлаа.

“АНДЛАЛЫН ХӨШӨӨ”-НИЙ ЛУЙВАРЫГ СЭРГЭЭХ ВИЙ ГЭХ АЙДАС

Эндээс “Андлалын хөшөө”-ний луйварыг эргэн сэргээж шалгах вий гэх айдастай байгаа Л.Батсүрэн гэж хэн бэ гэдгийг эргэн сануулан хүргэж байна.

     Лхагвасүрэнгийн Батсүрэн нь 1985 онд Өмнөговь аймагт төрсөн. Аав, төрсөн газраараа Өмнөговь аймгийнх бол ээж талаараа Булган аймгийн Сайхан сумынх. Аав талаараа УИХ-ын гишүүн асан Лувсангийн Энхболдтой ойрын хамаатан гэх мэдээлэл бий. Л.Батсүрэнгийн зарим компани нь Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын компаниудтай нэг оффист байрлаж байснаас нь үзвэл үндэслэлгүй мэдээлэл биш байж болох. Харин ээж талынхан нь ард олонд Залуу жанжин гэж алдаршсан, Ардын армийн Хурандаа генерал, Батлан хамгаалахын сайд асан Жамъяангийн Лхагвасүрэнгийн удмынхан. Л.Батсүрэн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургууль, Монгол Улсын их сургууль төгссөн. 2010 онд өөрийн найз Мөнхцогтын Жавхлантөгстэй хамтран программ хангамж, сургалтын Excel.mn сайтыг ажиллуулж эхэлсэн бөгөөд сургалтын багшаар нь ажиллаж байж. Найз М.Жавхлантөгсийнхөө нэр дээр “Хос санаа” ХХК-ийг авч, “Андлалын хөшөө” цогцолборын 1.9 тэрбумын тендерт шалгарсан.

    Харин МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны идэвхтэй гишүүн тэрбээр сүүлийн хэдэн жилүүдэд хувьдаа олон компанитай болж, өөрийнхөө нэр дээр болон эхнэр Ч.Батчимэг, эхнэрийнхээ дүү Ч.Оргил, найз М.Жавхлантөгс, хамтрагч П.Нарантуяа нарынхаа нэр дээр эзэмших болсон. Лхагвасүрэнгийн Батсүрэн газар тариалангийн “Жаргалант харвест” ХХК, уул уурхай, тээвэрлэлтийн “Эсдэ” ХХК, “Нуурын ургац” ХХК, “Суварга констракшн” ХХК, “Херо контент групп” ХХК, “Херо медиа” ХХК зэрэг компаниудаа эзэмшдэг байсан. Харин “Андлалын хөшөө”-ний луйвраас үүдэлтэйгээр дээр дурдсан компаниудын хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс нэрээс хасуулж, заримыг нь татан буулгажээ. Одоогийн байдлаар “Херо медиа” ХХК, “Нью жуулчин констракшн” ХХК,  эзэмшигчээр л бүртгэлтэй байна.

Бид өмнө нь Л.Батсүрэнтэй холбоотой мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байсан тул энд дарж https://ergelt.mn/news/22/single/13958  унших боломжтой.

 


ДАРААГИЙН БАЙ НЬ “АНДЛАЛЫН ХӨШӨӨ”-НИЙ ЛУЙВРЫН ЭЗЭН Л.БАТСҮРЭН ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-16 10:17:23
    zochin: masch ich choschoo dursgal barimal Chentii aimagt barigdsan , bugd l OErdene ,Churelsuch 2 schig luivar chiigdsen odoo uls neg burchlen schalgaj gemt etgeeduudiig ilruulj chuliin chariuuchlaga chuleelgech estoi.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-16 10:17:10
    zochin: masch ich choschoo dursgal barimal Chentii aimagt barigdsan , bugd l OErdene ,Churelsuch 2 schig luivar chiigdsen odoo uls neg burchlen schalgaj gemt etgeeduudiig ilruulj chuliin chariuuchlaga chuleelgech estoi.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188