• Өнөөдөр 2025-09-16

Тэгш дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Улсын бүртгэлийн дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцож, Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалт маргааш дуусгавар болно.
 
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилнэ.
 
Мөн авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж, есдүгээр сарын 4-нөөс эхлэн хариуцлага тооцож эхэлсэн.
 
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар нь сондгой тоогоор төгссөн бол та өнөөдөр авто замын хөдөлгөөнд оролцох боломжгүйг дахин сануулъя.

Тэгш дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188