18 настай хүү гэртээ байхдаа найзууддаа зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авч Төв аймгийн эмнэлэгт хүргэгдсэн. Тодруулбал, хүү бусдад зодуулсны улмаас шархаа даалгүй эмнэлэгт нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Наймдугаар сарын 25-нд мориноосоо унаж, тархиндаа хүнд гэмтэл авч, Төв аймгийн эмнэлэгт хүргэгдсэн залуу эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад хэдхэн хоногийн өмнө нас барсан. Талийгаач бусдад зодуулж нас бараагүй болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Харин олон нийтийн сүлжээгээр цацагдсан худал мэдээллийг тухайн аймагт лайв хийдэг иргэн олон нийтэд цацсан байсан. Тус хэргийг цагдаагийн алба хаагчид үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэсэн юм.
Харин бусад эх сурвалжийн мэдээллээр “Талийгаач өнгөрсөн хавар Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийг төгссөн. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг, айлын ганц хүү байсан. Цагдаа нарт мэдүүлэг өгч байгаа хүмүүсийн мэдүүлэг нь зөрөөд байгаа гэж сонссон. Тухайн үед нь би хамт байгаагүй болохоор юу болсныг нь сайн мэдэхгүй байна. Зарим нь ангийнхаа хүүхдүүдэд зодуулж нас барсан гэж ярьж байна лээ. Тэр нь баттай биш болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Ар гэрийнхэнд нь маш хүнд байгаа” гэсэн юм.

Дээрх хэргээс гадна сүүлийн үед нийгмийг цочирдуулж, айдаст автуулсан онц ноцтой гэмт хэргийн бодит жишээ олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны зургадугаар сарын 8-9 шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байсан гэх. Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олджээ. Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш гэх охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг. Нийгмийг айдаст автуулсан хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн ахлах мэргэжилтэн Г.Пүрэвдэлгэр “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 20 настай Ц.Дагвадорж нь Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургадугаар сарын 8-9 нд шилжих шөнө 32 настай З-г хөнөөсөн. Мөн Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт мөн сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй Ш-ийн амийг онц хэрцгийгээр хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Тиймээс цагдаагийн байгууллагынхан дээрх хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Дээрх хэргүүдийн нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэргийг шуурхай, бүрэн гүйцэт шалгах, нотлох баримтуудыг баталгаажуулах зорилгоор ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын ажлын хэсэг байгуулах тушаалаар Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн юм.
Мөн өчигдөр Сүхбаатарын талбай дээр зул өргөх үеэр “Gem mall” худалдааны төвд хутгалуулж, нас барсан эмэгтэйн ээж оролцохоо мэдэгдэж, өөрийн байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ “Нөхрийнхөө гарт харгис хэрцгийгээр олон удаа хутгалуулж, амиа алдсан хайртай охины минь шүүх хурал энэ сарын 17-нд болно. “Авраарай, туслаарай” гээд амь тэмцэж байхад нь ойрхон байсан хүмүүс тусалж аврахын оронд жүжиг үзэж байгаа мэт гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан гэж бодохоор үнэхээр их харамсдаг. Хэрвээ охиныг минь аврах гэж оролдсон бол охин минь амь мултран үлдэх байсан байх гэж аав, ээж нь өдөр, шөнөгүй харуусан сууна. Үзэсгэлэнтэй охиныхоо төлөө аав, ээж нь эцсээ хүртэл, амьсгалаа тасартал явах болно” гэсэн байдаг.

| Найзууддаа зодуулж нас барсан гэх 18 настай залуу мориноос унасан байжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |